Тамхи

889 133 15
                                    

Хүрэн улаан хөшигний завсраар улааран туяарах сарны гэрэлд тодрох уран зургууд , гантиг сийлбэртэй хөшөөнүүд болон царс модны үнэр ханхлуулах шинэхэн тавилгууд гээд бүхэлдээ 18 дугаар зууны дээдсийн өргөөг санагдуулам өрөөнд залуухан бүсгүй яахаа үл мэдэн гайхшран сууна.

Би яагаад энд байдаг билээ, одоо хэдэн цаг болж байгаа бол? Еэжи лугшин өвдөх толгойгоо барьсаар өрөөнөөс гарч хамгийн ойрын шатаар уруудлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би яагаад энд байдаг билээ, одоо хэдэн цаг болж байгаа бол? Еэжи лугшин өвдөх толгойгоо барьсаар өрөөнөөс гарч хамгийн ойрын шатаар уруудлаа.

Доод давхраас сонсдох пянзны чимээ сэтгэл түгшээвч түүнээс илүүтэйгээр сулхан үнэртэх улаан сарнайн үнэр анхаарал сарниулах нь хачин.

Жаалхан охин пянзны чимээг даган алхсаар өөр нэгэн унтлагын өрөөний хаалгыг нээхдээ огт төсөөлөөгүй нэгнийг харах нь тэр.

Сан том орон дээр тухалж улаан дарс шимэнгээ юу ч юм бэ унших аж. Залуу эр бүсгүйг анзаармагцаа үл ялиг жуумалзаад дэргэдээ суухыг урилаа. Ингэхдээ ахин нэг хундаганд дарс дүүргэхээ мартсангүй.

Еэжи Саны гараас хундагатай дарс авахдаа л юу болсныг санав бололтой, гэнэтхэн зогтусах шиг болсноо энэ байдлаа мэдэгдүүлэхгүйг хичээн гүнзгий амьсгал авлаа.

Новш гэж, би амиа хорлох гэж байсан. Харин Чой Сан намайг аварсан шүүдээ. Тэгээд би ухаан алдчихаж.. Гайхалтай.

Бүсгүй тэнэг сонголт хийх гэж байсан өөрийгөө хэдэнтээ хараан зүхэж басхүү залууд битүүхэндээ баярлаж байлаа. Сан тэнд байгаагүй бол тэр өдийд эргэн ирэлтийн шоуныхаа үеэр амиа хорлосон айдол нэрээр үүрд дурсагдаж үлдэх байсан биз.

Улаан сарнайн үнэр хамар сэтлэх шахам ханхлахад бүсгүй өөрийн эрхгүй дэргэд нь суух нэгэн рүү ширтэнэ.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[WAR] completedWhere stories live. Discover now