-Хөөе..Хан Еэжи..Энд яг юу гээч хараал идмэр нь болоод байгаа юм!
Еэжи хөвгүүний улангассан харцнаас эмээн дугарж чадалгүй бүлтгэнэн зогсоход Сүбиний тэвчээр барагдан бүсгүйг хана руу түлхэж "Би чамаас энд юу болоод байгаа юм гэж асуугаад байна ! " хэмээн хашгичих нь тэр.
Бүсгүй хана мөргөснөөс болж ёолсоор газарт унаж мөрөө атгахад түрүүнээс хойш байдлыг ажиглаж зогссон Жэвоны тэвчээр алдрав бололтой үсээ арчиж байсан алчуураа Сүбиний нүүр лүү чулуудлаа.
-Муу жулдрай минь, хэрээ мэдээрэй. Чи хэн болчихоод эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм!
-Би түүний найз залуу. Хан Еэжигийн найз залуу Чой Сүбин гэж байна. Харин чи хэн юм новшоо!
Залуус нэгэнрүүгээ асаж эхлэхэд бүсгүй хүний чангаар инээх хоолой тэдний маргааныг тасалдуулав. Еэжи хөндүүр болсон мөрөө атгангаа арай ядан өндийхдөө гомдол хилэнгээ дарах гэсэн мэт хүчлэн инээнэ.
-Найз залуу? Хах, чамайг ямар найз залуу гэдэг юм? Чи хэзээ миний талаар санаа зовж , надад анхаарал халамж тавьсан юм. Чи намайг хайрласан гэж үү? Сүбинаа, чи ядаж хамгийн сүүлд хэзээ надруу зурвас бичсэнээ ч санахгүй байгаа биздээ. Тийм байж ямар нүүрээрээ өөрийгөө миний найз залуу гээд байгаа юм!
Хорслоор дүүрэн харц хөвгүүнийг ээрэхэд Сүбин жаалхан охиныг аргадах нь битгий хэл түүний хэлсэн үгсийг ухаж ойлгохыг ч хүссэнгүй. Буруу ойлголтоо залруулахын оронд бүсгүйг буруутгахыг илүүд үзэв.
-Аан, тэгээд л өөр залуутай болоо юу. Чи ч аймшигтай хүүхэн юм гээч, найз залуу нь завгүй болохоор хэнтэй ч хамаагүй шөнийг өнгөрүүлэхийг илүүд үзээд л. Бас энэ архины үнэр..чамд биеэ үнэлэгчдээс ялгарах юм алга.
Тасхийх чимээ хадахад Сүбин улайсан хацраа тэмтрэн алгадуулсандаа итгэж ядан бүсгүй рүү ширтэнэ.
-Чой Сүбин, муу хөгийн новш минь. Яг одоо миний гэрээс зайл!
Хөвгүүн юу ч дугарсангүй, уурандаа багтарсаар хаалга саван гарахад бүсгүй тайвшрах гэж хичээсэн ч удалгүй уйлж орхилоо.
Уулзалгүй удчихаад холбоо барилгүй тэгтлээ их хүлээлгэчихээд..ирсэн даруйдаа тайлбарлах боломж олголгүй олиггүй хямдхан хүүхнүүдтэй жишээд л. Сүбинаа, чи яачихаа вэ? миний мэдэх цайлган хөвгүүн хааччихсан юм.
Жэвон гомдолтой нь аргагүй мэгших бүсгүйг тэврэн жаахан ч атугай тайтгаруулахыг хичээнэ.
YOU ARE READING
[WAR] completed
Fanfiction[POISON] 2 дугаар бүлэг. (1дүгээр бүлэгтэй шууд хамааралтай тул эхлээд POISON бичвэрийг уншина уу) Бразилийн картилууд, оросын мафиуд зүүн азиас хүмүүсээ татаж эхлэв. Хэн ч зүүн азийн хамгийн хүчирхэг хоёр бүлгэмийн тэмцэлд үрэгдэхийг хүссэнгүй. Ха...