Минийх

910 141 10
                                    

Телевизийн байрны зогсоол дээр залуухан бүсгүй гар утаснаасаа шууд нэвтрүүлгийн бичлэг үзэнгээ ээлж дарааллан дотуур байрлуугаа хөдлөх хамтлагуудын машиныг нягтлан сууна.

Нэвтрүүлгийн төгсгөл ч ойртож тэгтлээ их хүлээсэн Ateez-н үзүүлбэр гарахад бүсгүй сэтгэл хангалуун инээмсэглэлээ. Төгсгөлийн дагина ч Чой Сан байсан нь янзтай.

Аан тийм, миний энэ залууд шунан дурласан шалтгаануудын нэг болох огтхон ч нүүрний хувиралгүйгээр ирмэж чаддагийг нь дурдахгүй өнгөрж чадашгүй нь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аан тийм, миний энэ залууд шунан дурласан шалтгаануудын нэг болох огтхон ч нүүрний хувиралгүйгээр ирмэж чаддагийг нь дурдахгүй өнгөрж чадашгүй нь.

10 минутын дараа гэхэд Ateez тус тусын хуваарьт ажил руугаа явахаар хэсэг хэсгээрээ хуваагдан өөр өөр машинтай хөдлөхөд Сан л ганцаараа менежер ч үгүй  жижиг суудлын тэрэг хөлөглөн телевизийн байрыг орхилоо.

Еэжи яг л энэ мөчийг андаж байсан мэт халаасаа тэмтрэн Крисээр олуулсан бүртгэлгүй буугаа шалгаад машинаа асаан өнөөх суудлын тэргийг дагасаар Сөүлийн бүсээс гарч орон нутгийн замд шилжив.

Хагас цаг гаруй давхисны дараа бүсгүй Саныг суурьшлын бүсээс нэлээд зайтай хувийн эдлэн рүүгээ явж буйг таамаглаад хөнгөн инээд алдлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хагас цаг гаруй давхисны дараа бүсгүй Саныг суурьшлын бүсээс нэлээд зайтай хувийн эдлэн рүүгээ явж буйг таамаглаад хөнгөн инээд алдлаа. Зам модон дундуур салахад Еэжи огтхон ч эргэлзсэн шинжгүй цонхоороо буугаа гарган Саны машины дугуйг онилох нь тэр.

Эзгүй тайгад цуурайтах буун дуу тайван байсан ойг сэрээж орхив уу гэлтэй шувууд гуагчин үргэхэд хурдтай явж байсан машин доороо хэд хэд эргэсээр мод мөргөн зогслоо.

[WAR] completedWhere stories live. Discover now