2020.8 дугаар сар, анхны халдлагаас хойш 5 сарын дараа.
Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр.
Тамга4 Суёныг сулласан ч карасүг зүгээр орхисонгүй, хэрээнүүдийн бүх өв хөрөнгийг булаан авч Карасүг дампуурлаа зарлахад хүргэв.
Харин хэдэн их наядаар хэмжигдэх тэр их хөрөнгө Тамга4-н цэцгийн оффисын ослоор нас нөгчигсдын ар гэрт нөхөн олговор хэлбэрээр тараагдсан билээ.
Дайнд хэзээ ч ялагч гэж байдаггүй шиг Суён бүлгэмээ алдаж Еэжи өөрийн хүмүүсээ алдсан нь дэлхий дахинаа орших хэдэн арван бүлэг , жижиг том гэмт хэргийн холбоотнуудад томоохон сургамж болов.
...
8 дугаар сарын 21, телевизийн байр.
ITZY хамтлаг удаан хугацааны дараа NOT SHY дуугаараа эргэн ирэлт хийж Music Bank хөгжмийн нэвтрүүлэгт оролцохоор болсон нь Сүбины хувьд хар дарсан зүүд болж орхив.
Залуу эр амандаа "Яагаад заавал ийм үед энэ нэвтрүүлгийг хөтлөхөөр болчихов доо" хэмээн бувтнана.
Чой Сүбины хувьд тэрбээр карасү тарсны дараа энгийн айдолын амьдралаар амьдрахаар шийдсэн төдийгүй хувийн нэр хүнддээ анхаарч Суёнтой хүртэл харилцаагаа тасласан ба ямар ч хамгаалалтгүй хоцорсон ийм үедээ хуучин найз охин ..үгүй ээ, өөрт нь өстэй гэмт хэргийн томоохон бүлэглэлийн толгойлогчтой ахин уулзана гэдэг амиа хорлож байгаагаас ялгаагүй нөхцөл мэт санагдана.
Азаар ч юм уу, албаар ч юм уу Еэжи түүн рүү тоож ч харсангүй. Түүний хувьд өөрийг нь хуурсан хуучин найз залуугаасаа өөр анхаарах зүйл мундахгүй их байсан биз.
Удаан хугацааны турш үргэлжилсэн зураг авалт өндөрлөхөд жаалхан охин тайзны хувцсаа ч солилгүй телевизийн арын хаалган дээр түүнийг хүлээх тухлаг бенз рүү ухасхийлээ.
Машины хаалга тасхийн хаагдахтай зэрэгцэн "Ахаа, хурдлаарай. 10 минутанд Хэжин рүү очихгүй бол оройн үдэшлэгээс хоцрох гээд байна!" гэх дуу хадаж машин ч огцом хурд авав.
YOU ARE READING
[WAR] completed
Fanfiction[POISON] 2 дугаар бүлэг. (1дүгээр бүлэгтэй шууд хамааралтай тул эхлээд POISON бичвэрийг уншина уу) Бразилийн картилууд, оросын мафиуд зүүн азиас хүмүүсээ татаж эхлэв. Хэн ч зүүн азийн хамгийн хүчирхэг хоёр бүлгэмийн тэмцэлд үрэгдэхийг хүссэнгүй. Ха...