Ликорис цэцгийн урилгаар эхэлсэн түгшүүртэй өдрүүд үргэлжилсээр хэдийн 3дугаар сартай золгожээ.
Японы уламжлалт хэв маягаар тохижилтоо хийсэн уушийн газарт Жон Суён өөрийн шинэхэн хамтрагч болох Мин Юнгид саке хундагалан сууна. Тэрбээр бүлгэмийнхээ тогтвортой хөгжлийн төлөө залуухан алдартнаас их хэмжээний мөнгөн санхүүжилт авсныхаа хариуд түүнд японд хувийн бизнес эхлүүлэхэд нь тусалж хамгаалалт болон тусгай эрхийн зөвшөөрөл олж өгөхөөр тохиролцсон хэрэг. Мэдээж хуурамч бичиг баримт болоод давхар иргэншил үүсгэх тухай дурдахгүй өнгөрж болохгүй.
Бүсгүй шаргал үсээ хар хөхөөр будуулсан нь тун ч сайхан зохижээ. Тэр гаднаасаа ч дотроосоо ч хэрээтэй улам бүр төстэй болж эхэлсэн нь энэ.
Юнги туна загастай сүшинээс амтлангаа бүсгүйг сонжин ширтсээр "Ямар нэг зүйлд бухимдаа юу" гэхэд Суён толгой сэгсрэн үгүйсгэсэн ч хэд хэдэн хундага саке уусныхаа дараа сэтгэлээ уудлахаар шийдсэн бололтой сүүлийн нэг жилд тохиосон хөгийн зүйлсийн тухай, эцэг нь түүнд яаж ханддаг байсан тухай түүнчлэн бага нас нь хэрхэн завгүй цагийн хуваарь дунд өнгөрснийг ч нэгд нэгэнгүй өгүүлэв.
Залуу ч сайн сонсогч болж суусаар шөнө дунд болсон хойно л ам нээлээ.
-Суёнаа, заримдаа юмсыг өөр өнцгөөс харвал бодит байдал бодсон шиг чинь тийм ч дордоогүй байж болно. Би эцгийг чинь зөвтгөхгүй ч бас буруутгаж чадахгүй нь. Тэр төрсөн охиноо алдсан ч тэр шалтгаан нь чамайг бусадтай харьцуулж сэтгэл санааны хувьд хүчирхийлж өсгөснийг нь хаацайлах шалтгаан болохгүй. Хөгшин эр өөд болоод удаж байна шүүдээ, гэтэл чи яагаад өнгөрсөн бүхнийг ахин дахин бодож шаналаад байгаа юм? Чи Хан Еэжитэй харьцуулагдаж өссөн гээд түүнийг хөнөөж болно гэж үү. Тэр чамайг огт танихгүй, тэр бүү хэл чи гэх хүн хорвоо дэлхий дээр оршин байдаг гэж ганц секунт ч санаашралгүйгээр чамд ямар ч гэм хор учруулалгүй амьдарж ирсэн. Энэ бүх сэтгэлийн шаналал чинь ердөө л чиний төсөөллөөс урган бий болж дотроос чинь идэж байна.
YOU ARE READING
[WAR] completed
Fanfiction[POISON] 2 дугаар бүлэг. (1дүгээр бүлэгтэй шууд хамааралтай тул эхлээд POISON бичвэрийг уншина уу) Бразилийн картилууд, оросын мафиуд зүүн азиас хүмүүсээ татаж эхлэв. Хэн ч зүүн азийн хамгийн хүчирхэг хоёр бүлгэмийн тэмцэлд үрэгдэхийг хүссэнгүй. Ха...