Урвагч

907 140 15
                                    

3давхар байгууламж бүхэлдээ цагаан өнгөөр хучигдсан байх агаад ханан дээр хөзрийн улаан дөрвөлжин товойлгон сийлжээ.

Энэхүү байгууламжийн давхар бүр өөр өөр үйл ажиллагаанд зориулагдсан бөгөөд үүргийнхээ дагуу тохижилтоо хийсэн гэхэд болно. 1 дүгээр давхар түргэн тусламж, эмнэлгийн чиглэлээр мэргэшсэн бол 2дугаар давхарт техник технологийн шинэ эрин зууныг тодорхойлогчид ажиллах ба тэд санаачлагаараа зоорийн өрөөг  архив болгожээ.

Харин 3дугаар давхар тэр чигтээ Тамга4 удирдагчдын нэг Дөрвөлжингийн толгойлогч Но Мин У -н гэр ажгуу.

3 давхрын том цонхоор хавирган сарны зүг ширтэнгээ камен зуухны илч төөнөсөн модон ширээний ард цагаан вино шимж суух нь Еэжид  хавь ойрд мэдрээгүй тав тухыг бэлэглэнэ.

Удсан ч үгүй нам гүмийг эвдэн хаалганы чихрах дуу сонсдож  бүсгүй рүү зүглэх эрхмийн яаруу сандруу алхах хөлийн чимээ чангарсаар Мину цусанд будагдсан хагалгааны хувцаснаасаа үл ялиг ичин байж  "Ийм орой яах гэж ирсэн юм?" хэмээсээр ширээний ард суулаа.

Удсан ч үгүй нам гүмийг эвдэн  хаалганы чихрах дуу сонсдож  бүсгүй рүү зүглэх эрхмийн яаруу сандруу алхах хөлийн чимээ чангарсаар Мину цусанд будагдсан хагалгааны хувцаснаасаа үл ялиг ичин байж  "Ийм орой яах гэж ирсэн юм?" хэмээсээр ширээний ард ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Еэжи түүн рүү хялайж ч харсангүй, дэмий л хундаган дахь виногоо цалгиулан үе үе үнэрлэнэ.

- Ойр ойрхон тодорхой шалтгаангүй япон явах болсон чинь Карасүтай холбоотой биздээ. Яагаад хэрээнүүдэд алтан хошуу өргөөд байгаа юм?

Минугийн царай огцом барайж тэр дороо хамаг биеэ чангалах нь тэр. Түүний гарын алга яльгүй хөлөрсөн байх агаад бүсгүйн хүйтэн харц өөрлүү нь чиглэхэд дальдчихгүй байж чадсангүй. Залуугийн хоолой зангирсан ч тэрбээр юу ч болоогүй мэт жүжиглэхийг илүүд үзэв бололтой, зөөлнөөр мишээлээ.

-Еэжи, чи согтчихсон юм шиг байна. Юу яриад байгааг чинь ойлгохгүй нь, би яалаа гэж хэрээнүүдэд..

- Ахаа, би бүгдийг нь мэдчихээд ирсэн болохоор мэлзэх гэсний  хэрэггүй. Тэд таньд юу амласныг мэдэхгүй ч..яагаад тэгсэн юм.

[WAR] completedWhere stories live. Discover now