Токио, Асакуса дүүрэг.
Мину амьсгаадан гүйсээр Суёны өрөөний хаалгыг нээмэгцээ харсан зүйлдээ итгэж чадалгүй таг хөшин зогслоо. Тэрээр "Жон Суён солонгос руу нислэг захиалсан" гэх цуу яриаг сонсмогцоо бүсгүйг зогсоохоор яаран ирсэн нь энэ.
Суён өрөөгөөрөө дүүрэн бэлэн мөнгө овоолчихоод өөрөө дунд нь гүзээлзгэнэ идэн хэвтэх аж.
-Өө ахаа, та ямар хэргээр ирсэн юм? Би орой солонгос руу буцна, хамт явах уу.
Залуу гишгэх завсаргүй болтол чигжин өрсөн боодол дэвсгэртүүд дээр болгоомжлон алхсаар бүсгүйн дэргэд суулаа. Таазанд тултал өрсөн мөнгөн дэвсгэртүүд харц булаана.
-Жон Суён, чи чинь банк дээрэмдчихээ юу? Энэ их мөнгө бас гэнэтхэн солонгос явах болсон шалтгаан чинь юу юм. Одоо солонгост очвол хэр их аюултайг гадарлаж байгаа биздээ. Юнги чамайг солонгос руу яв гэж ятгасан уу, тэр новшийн юунд итгэж гэрээслэлээ хүртэл засварласан юм?
Бүсгүй залуугийн хэлсэн үгсийг ер ойшоосонгүй, дэмий л мөнгө цацан тоглоход Мину санаа алдсаар "Охин минь дээ, чи чинь яасан ч гэнэн юм бэ дээ. Тэр залуу чамайг үхээсэй л гэж хүсэж байгааг ойлгохгүй байна гэж үү" гэх нь тэр.
Суён цочирдсон шинжгүй энгэрийн халааснаасаа Юнгигийн хар картыг гарган залуугийн өмнө шидэв. Тэрбээр бүгдийг мэдэж байсан мэт бүр яг л бүх зүйлийг төлөвлөсөн аятай аашлах нь хачин. Энэ бүх мөнгөний хариулт энэ карт гэлтэй.
-Ахаа, та намайг чихрэнд хууртдаг жаахан охин гэж бодоо юу. Юнги шиг адгийн амьтад бүх л амьдралын маань туршид эргэн тойронд минь эргэлдсээр ирсэн. Надад картаа атгуулчихаад бүлгэмийг минь авна гэж бодож л байдаг, эргүү новш.
Ятганы чимээ нэг чангарч нэг суларна. Өрөөнд асаасан тайвшруулах лааны үнэрийг мөнгөний үнэр давамгайлан цаг хугацаа удааширч бас хурдассаар.. Залуу байдал буруугаар эргэж байгааг мэдсэн мэт хэрээнүүдийн оромжноос гарахаар зэхнэ.
Бүсгүй Юнгид хөл алдан дурласан мэт жүжээд бүх хөрөнгийг нь хуу хамсан нь энэ байлаа. Ийнхүү Карасү тулгамдаад байсан санхүүгийн асуудлаа нэг мөр шийдсэнээр дайралт хийхэд бэлэн болжээ.
Мину Суёнтой харц тулгарахдаа золтой л гараад гүйчихсэнгүй. Айдас төрүүлэм хүчирхэг агаад хорсолтой нүд нь залуу эрийн сүнсийг хүртэл нэвт харж байхшиг санагдана.
Тэгвэл өдийг хүртэлх Жон Суён хэн байсан юм? Сэтгэл гутралдаа гүн шигдсэн сул дорой мөртлөө атаархуу жаахан охины төрх бүхэлдээ жүжиг юм бол жинхэнэ Жон Суён яг хэн юм бэ? Галзуу хүүхэн..үнэхээр бүгдийг нь хуурч дөнгөжээ..
YOU ARE READING
[WAR] completed
Fanfiction[POISON] 2 дугаар бүлэг. (1дүгээр бүлэгтэй шууд хамааралтай тул эхлээд POISON бичвэрийг уншина уу) Бразилийн картилууд, оросын мафиуд зүүн азиас хүмүүсээ татаж эхлэв. Хэн ч зүүн азийн хамгийн хүчирхэг хоёр бүлгэмийн тэмцэлд үрэгдэхийг хүссэнгүй. Ха...