Эмсийн хүрээлэн

1.1K 150 20
                                    

Үүрээр эхэлсэн хөгжмийн нэвтрүүлгийн зураг авалт бүтэн 12 цагийн турш үргэлжилж эцэст нь нэг юм өндөрлөхөд ITZY арын албаныхандаа талархал илэрхийлээд гэр лүүгээ яарцгаав.

Еэжи машинд суусныхаа дараа л хүлээлгийн өрөөнд утсаа орхисноо санаж хамтлагийнхнаа дотуур байрлуу нь явуулаад өөрөө араас нь очихоор тохирлоо. Хэдийгээр ажлын цаг дуусаад удаж байгаа ч телевизийн байранд хөл хөдөлгөөн ихтэй хэвээр.

Азаар охидын байрласан өрөөг цэвэрлэж амжаагүй байсан бололтой, бүсгүй нүүр будгийн ширээний араас утсаа оллоо. Шинэ хамтлаг болохоор үргэлж хамгийн булангийн өрөөнд хуваарилагддагтаа гомдоллодог байсан ч ийм нөхцөлд энэ сул тал ингэж үр ашигаа өгөх юм гэж хэн санах билээ.

Айдолуудын байрладаг давхрын хонгилд хүмүүсийн шуугиан татарч бүсгүй үл ялиг биеэ хумингаа өөрийгөө сатааруулахаар утсаа оролдон алхана. Доод давхрын студиэс цуурайтах чимээнээс үзвэл одоо ч тэнд ямар нэг хамтлаг зураг авалт хийлгэж байхшиг, ийм орой бичлэгэнд орж байгаа бол бидэнтэй л адилхан шинэ хамтлаг байхаас гарцаагүй.

Уртаас урт айдас төрүүлэм хонгилоос гарч лифт дуудахаар гар сунгах мөчид хэн нэгэн гараас минь зууран ослын шатруу чирэх нь тэр. Хэтэрхий их балмагдсанаасаа болж үг ч дугарж чадсангүй, дэмий л амаа ангалзуулан айснаасаа болж нүдээ тас анилаа.

-Яагаад дуудлаганд минь хариулахгүй байгаа юм!

Танил хоолой бухимдангуй өнгөөр дуулдахад л намайг энэ хүртэл чирсэн нэгнийг хэн болохыг гадарлав. Нүдээ нээхэд яг л таамаглаж байснаар Сүбин хөмсөг зангидан зогсох агаад тэр намайг хана руу шахахдаа мөрнөөс минь хөндүүр оргитол зууржээ.

- Сүбинаа, Хоёулаа хамгийн сүүлд уулзахад би "Бид дууссан" гэж тодорхой хэлсэн шиг санагдах юм. Хүний хэл ойлгодоггүй юм уу.

-Хэний зөвшөөрлөөр чи бүхнийг дураараа шийдээд байгаа юм. Би чамаас салснаа санахгүй юм байна. Битгий маяглаад бай, Еэжи. Чи яалаа гэж надаас салах юм, чи надад хайртай биздээ.

Хөвгүүн бүсгүйн үсээр гараа гүйлгэн тохуурхсан өнгөөр ийн өгүүлээд жаалхан охиныг үнсэхээр дайрах аж. Еэжи хөвгүүнээс нүүр буруулахыг хичээн байдаг чадлаараа түүнийг түлхэвч идэр залуу эрийн чийрэг биеийг хэрхэн дийлэх билээ.

-Чи чинь солиорчихоо юу? Өвдөөд байна, тавь. Тавиач!

Тэднийг тэмцлийг хэн нэгний шатаар өгсөх чимээ тасалдуулж орхив. Тайзны хувцас бүсэндээ хавчуулсан микрафоноос нь  үзвэл аль нэг хамтлагийн гишүүн бичлэгэндээ орчихоод хувцас солих өрөө лүүгээ ирж байгаа бололтой. Хүндээр амьсгаадах залуугийн хөлсөө арчихаар толгой дээрээ тохсон алчуур нүүрлүү нь унжсан байх ба үүнээс болж царай нь төдийлөн танигдсангүй.

[WAR] completedWhere stories live. Discover now