Үслэг хөнжлийн хэт халуунаас болж тавгүйцэн тийчлэсээр сэрсэн жаалхан охин хамгийн түрүүнд өөдөөс нь өрөвдөн ширтэх Хэжинийг олж харлаа.
Тэрбээр сэрсний дараах эхний хэдэн хоромдоо хаана байгаагаа, юу хийж байснаа ч умартатлаа бат бөх унтжээ.
Хэжин охиныг машинаас зөөлгөн оффис дахь тухлаг амралтын өрөөнд авчирсан нь энэ.
Гэсэн ч Еэжи сэрсэн даруйдаа бугуйн цагаа шалгасаар "Намайг сэрээхгүй яасан юм? Саниед ердөө 10 цаг үлдчихээд байхад ядаж тэр өлөгчингөөр ямар нэг юм хэлүүлж чадсан биздээ. Мину ах хаана байна?! " хэмээн зандрангуй үглэсээр хам хум хувцаслах нь хачин.
Хараалын үгс, хагас галзуу оюун ухаан.. Стресс Еэжигийн хувь хүний төлөвшилд хүртэл нөлөөлсөн юм гэж үү?
-Еэжи, жаахан ч гэсэн тайвшраадах. Жунин тэр эмэгтэйтэй тохиролцож чадсан тулдаа л бид Минуг хэрээний үүрнээс мулталж дөнгөсөн. Мину 2 цагийн өмнө японоос ирсэн даруйдаа хагалгааны өрөө лүү явсан болохоор одоо амар. Сан биш чи л үхлүүт харагдаж байна.
Жаалхан охин ийш тийш үсчсэн хэвээр, харин ч гар буугаа сумлаад үүдрүү зүглэхэд Хэжин түүнийг өрөөнөөс гарахаас өмнө амжин татаж буйдан руу түлхлээ.
-Чи чинь яачихаад байгаа юм? Бүх зүйл дууссан, наад буугаараа юу хийх гээв!
-Ойлгомжтой биздээ, Жон Суёныг зүйл дуусгана. Тэр бид хоёрын нэг нь үхэж байж л энэ тамын тойрог төгсөнө. Ан Хэжин! Чи миний эгчээс өөрцгүй ч яг үнэндээ байдаг л нэг ажилчин. Надад нэг муу нягтлан олдохгүй гэж санаа юу? Байр сууриа мэд.
Тасхийтэл алгадах дуу хадахад Еэжи нүүрээ дарсаар доош суулаа. Жаалхан охин алгадуулсандаа итгэж ядан Хэжин рүү харахад тэр уурандаа шатаж байх шиг үзэгдэнэ.
- Амийг амиар төлүүлэх нь зүйтэй ч чи хэрээнүүдтэй ижил зүйл хийвэл тэднээс ялгарах юмгүй араатан болно. Өөрийгөө ямар тэнэг зүйл хийж байгааг ойлгооч . . Жаалаа, чи ийм хүүхэд биш шүүдээ. Мм?
YOU ARE READING
[WAR] completed
Fanfiction[POISON] 2 дугаар бүлэг. (1дүгээр бүлэгтэй шууд хамааралтай тул эхлээд POISON бичвэрийг уншина уу) Бразилийн картилууд, оросын мафиуд зүүн азиас хүмүүсээ татаж эхлэв. Хэн ч зүүн азийн хамгийн хүчирхэг хоёр бүлгэмийн тэмцэлд үрэгдэхийг хүссэнгүй. Ха...