2020.1.28
Хаалганы нууц дугаар хийх чимээ дуулдаж удалгүй үсээ 2 хуваан боосон жаалхан охин хөлөө зөөж ядсаар гэртээ орж ирлээ. Унтлагын өрөөнөөс тамхины эхүүн үнэр ханхлах нь хачин.
Еэжи ойрдоо унтах ч завгүй ажилласан тул бушуухан шиг тайзны нүүр будалтаа арилгаад орондоо орохыг хүсэмжилсэн ч гэнэтхэн зочны өрөөний ширээн дээрх тамхины иш, ликорис цэцгийн дэлбээг анзаарч гутлын шүүгээнд нуусан буугаа атгалаа. Ямар нэг зүйл буруугаар эргээд байгааг бүсгүй зөнгөөрөө мэдэрж байв.
Сүүлийн 2долоо хоног ямар ч илгээмж элдэв бусын сүрдүүлэг байгаагүй учир анхаарлаа сулруулсан нь буруудчих шиг.
Бүсгүй буугаа цэнэглээд унтлагын өрөө лүү гэтэхдээ төсөөлж ч байгаагүй нэгнээ харсан бололтой тэрүүхэн тэндээ зогтусч амандаа "Чой Ү Шиг?" хэмээн бувтнах нь тэр.
Залуу эр гэртээ байгаа мэт тухалсан нь илт. Еэжигийн цуглуулгын дарснаас хамгийн үнэтэйг нь сонгон авч өөртөө хундагалаад загварын сэтгүүл уншингаа үе үе нүдрүү нь унжих буржгар үсээ тоглоомтой гэгч нь үлээх аж.
-Чи ч завгүй ажилладаг бололтой, би энэ хулганы нүх шиг жижигхэн сууцанд чинь бүхэл бүтэн 2өдөр чамайг хүлээсэн. Гэтэл сая л нэг юм гэгээн дүрийг чинь харах шив.
Нэлээд хэдэн жилийн өмнө бүсгүй Ү Шигтэй өөрийн биеэр уулзаж ажлын захиалга өгч байсан учир түүнийг төвөггүй таньсан ч яагаад хөлсний алуурчин гэрт нь сууж байгааг ер ойлгосонгүй. Гэсэн ч тэрбээр буугаа ардаа нуугаад сандарлаа нуун инээмсэглэлээ.
-Уулзаагүй уджээ, ахаа. Та өөрийн биеэр ирж ингэж удаан хүлээснийг бодвол яаралтай хэрэг гарсан бололтой. Зочны өрөөнд ярилцъя, танд цай аягалах уу.
-Цай найруулж байхаар эхлээд ардаа нуусан буугаа хаячихвал дээрсэн?
Ү Шигийн хоолойн өнгө ар нуруугаар хүйт даалгам ч гэлээ Еэжи үргэлжлүүлэн инээмсэглэсээр ардаа нуусан буугаа болгоомжтой нь аргагүй ширээн дээр тавихдаа өөрлүү нь зогсолтгүй ширтэх эрээс харц салгаж зүрхэлсэнгүй.
YOU ARE READING
[WAR] completed
Fanfiction[POISON] 2 дугаар бүлэг. (1дүгээр бүлэгтэй шууд хамааралтай тул эхлээд POISON бичвэрийг уншина уу) Бразилийн картилууд, оросын мафиуд зүүн азиас хүмүүсээ татаж эхлэв. Хэн ч зүүн азийн хамгийн хүчирхэг хоёр бүлгэмийн тэмцэлд үрэгдэхийг хүссэнгүй. Ха...