Хүйтэн хонгилд цуурайтах өндөр өсгийтийн товших чимээнд цочин сэрсэн залуу огло хийн босох гэсэн ч гар хөлийг нь туших олсонд тээгэлдэн золтой л тэнцвэр алдан арагш савчихсангүй.
Шоронгийн тусгаарлах хэсэг мэт төмөр сараалжин тортой тасалгаанд Мину гар хөлнөөсөө хүлүүлэн суух бөгөөд хүйтнээс болж хуруунууд нь хэдийн мэдээ алджээ.
-Энд хэн байгааг хараачээ? Мэс заслын эмч нар дунд бурхан мэт хүндлэгдсэн дөрвөлжингийн удирдагч Но Мин У. Харин одоо хөөрхийлөлтэй, орхигдсон, хөгшин ах.. Тиймдээ, урвагч нарт ийм л төгсгөл тохиодог.
Суён бах нь ханасан аятай инээх агаад хоолойн өнгө нь эгээтэй л тавлаж байна уу гэлтэй.
Залуу түүнд хариу хэлсэнгүй, тэр бүү хэл эгцэлж ч харсангүй. Дэмий л шал ширтэн толгой гудайлгах аж.
-За энэ ч яахав. Манай тагнуулуудаас мэдээ ирсэн. Хан Еэжи ойрд нэг залуутай уулзаад байсан гэсэн, хамгаалалт олсон бололтой. 30 гэр бүлийн зүүн азийн төлөөлөгч Чой гэр бүлийн хүү Чой Сан тэр хүүхний талд орсон гэнэ. Өрөвдөлтэй амьтан, намайг нэг муу эрээс айна гэж бодсон юм байхдаа.
Хөхрөх дуу. Чангаар. Хорсолтой нь гэгч нь. Гэвч энэ удаад эр хүний хоолой.
Бүсгүй тавгүйрхсэндээ хачин царайлсаар Минугийн эрүүнээс зууран "Юу нь тийм инээдтэй байна!" хэмээн заналтай нь аргагүй өгүүлсэн ч инээх дуу тасарсангүй.
-Жон Суён, чи ч болохгүй зүйлтэйгээ орооцолдож дээ? 30 гэр бүл тоглоомонд орсон бол одооноос чи бол зүгээр л хөндлөнгийн хүн гэсэн үг.
-Хах, намайг ийм амархан айлгаж дөнгөнө гэж саналтгүй шүү. Чи юу ч гэж хэлсэн би маргааш орой эхний дайралтаа хийнэ. Тамга4 -н төв байрыг булаасны минь дараа наад үгээ ахиад хэлээрэй л дээ.
Суён гараа элгэндээ тэврэн жихүүцэм хонгилоос гарахаар яарахад ард нь хоцрох эрийн үгс түүнийг хангалттай эвгүйцүүлж байлаа.
YOU ARE READING
[WAR] completed
Fanfiction[POISON] 2 дугаар бүлэг. (1дүгээр бүлэгтэй шууд хамааралтай тул эхлээд POISON бичвэрийг уншина уу) Бразилийн картилууд, оросын мафиуд зүүн азиас хүмүүсээ татаж эхлэв. Хэн ч зүүн азийн хамгийн хүчирхэг хоёр бүлгэмийн тэмцэлд үрэгдэхийг хүссэнгүй. Ха...