Тамга4 -н харъяа эмнэлэг, сэхээн амьдруулах тасаг.
-Уучлаарай хадагтай Хан, бид чадах бүхнээ хийсэн. Сум түүний уушгинд гацсан байна. Эмч хүний хувьд ийм зүйл хэлэхэд ичмээр ч гэлээ залуу эрхмийн амьсгалын системийг тасалдуулалгүйгээр сумыг авахад миний ур чадвар хүрэхгүй нь. Тэгээд ч Солонгос улсад ийм төрлийн хагалгаа хийгдэж байсан удаагүй. Та сэтгэлээ бэлдсэн нь дээр байх, бидний тооцоолсноор Чой Сан 24 цагийн дотор амьсгалын дутмагшлаар нас нөгчинө.
Бүсгүй бугуйн цаг руугаа хяламхийснээ цагаан нөмрөгтэй хөгшин эмчийг мөрлөн үүд рүү зүглэлээ. Шилэн хаалгатай тасалгаанд залуухан эр амандаа гуурс, амьсгалын аппаратыг зэрэг холбуулсан байх агаад хэдий тийм ч олигтойхон амьсгал авч чадахгүй байгаа нь түнхэлзэх цээжнээс нь тодхон үзэгдэнэ.
Яасан ч зөвшөөрж чадахгүй, яасан ч. Чой Сан амьдрах ёстой!
Но Мин Уг дэлхийн төгсгөлөөс ч хамаагүй дуудаж ирүүлээд хагалгаа хийлгэнэ. Энэ хөгшин төгзөгнүүд юу ч хийж чадахгүй байсан ч Мину ах хийж чадах болохоор ах үхсэн байсан ч тамаас чирж авчраад Санд хагалгаа хийлгэнэ.
Еэжи зогсолтгүй ийш тийш утасдах агаад ингэхдээ Саны гэр бүл аль эсвэл 30 гэр бүлээс туслалцаа авахаар яарсангүй. Тэд туслалаа ч жаалхан охин америкаас ирэх эмч нарын багийг хүлээж хугацаа алдана гэдэг юу л бол.
Эмнэлгийн гадаа тансаг суудлын тэрэг огцом тоормозлон зогсоход бүсгүй ч эргэлзэлгүй урд суудалд заларлаа.
Жунин дуудлага авсан даруйдаа яаран ирсэн агаад моделийн зураг авалтанд орж байсан бололтой тансаг хийцтэй хүрмээр гоёжээ. Тэрбээр Еэжитэй хорих лагерийн хэргээс хойш дотночирхон уулзсан удаагүй тул жаал бишүүрхсэн ч хэрэндээ л эелдэг загнах гэж хичээв.
Бүсгүй машинд суусан даруйдаа нүсэр гоёл чимэглэлтэй чамин хувцсаа тайлж биед тухтай улбар өнгийн ноосон цамц углах бол залуу аль болох түүн рүү харахгүйг хичээн жолоогоо атгана.
YOU ARE READING
[WAR] completed
Fanfiction[POISON] 2 дугаар бүлэг. (1дүгээр бүлэгтэй шууд хамааралтай тул эхлээд POISON бичвэрийг уншина уу) Бразилийн картилууд, оросын мафиуд зүүн азиас хүмүүсээ татаж эхлэв. Хэн ч зүүн азийн хамгийн хүчирхэг хоёр бүлгэмийн тэмцэлд үрэгдэхийг хүссэнгүй. Ха...