Өдөн хээтэй торгон олбог дээр суух залуу бүсгүй усан тамхи татангаа хатаж амжаагүй нулимсаа гараараа шударлаа. Тогтоц муутай сормуусных нь будаг нулимстай нь хамт хацар луу нь урсаж хүрэн улаан уруулын будаг нь хэдэн тийш хэлбэргүй таржээ.
Гашуудлаа илэрхийлэх тас хар кимоногийнх нь бүс хэдийн суларснаас үүдэн бүсгүйн мөр ил гарсан нь өнгөрсөн зууны дууч эмсийг санагдуулна.
Баяр гуниг хосолсон гэнэтийн мэдээг дуулснаасаа хойш Суён 2 өдрийн турш элдэв бодолд дарагдан хэнтэй ч уулзалгүй өөрийгөө тусгаарласан нь энэ. Тэр Тамга4 хамгаалалтгүй болсонд баярлах хэрэгтэй юу аль эсвэл Ү Шигийн оршуулганд бэлдэх ёстой юу гэдгээ ойлгосонгүй. Магад түүний дотор одоо ч Ү Шигийг амьд гэх найдварын оч гялбаж байж мэднэ.
Гэвч бүсгүйн ганцаар байх гэсэн хүсэл өнөөдрөөр эцэслэв бололтой, Мину хөмсөг зангидсаар өрөөнд дайран орж ирлээ.
-Суёнаа, чи чинь яачихаа вэ. Би чамтай хэдэн өдрийн турш холбогдож чадсангүй аргаа бараад өөрөө ирлээ. Тамга4 хамгаалалтгүй болсныг мэдэж байгаа биздээ? Одоо ингээд зүгээр суух цаг биш, яг одоо солонгост байршуулсан цэргүүдийг гилийн төв байр луу довтол гэж хэл. Тэдэнд эсэргүүцэх хүч үлдээгүй, ингээд л тоглоом дуусна.
Суён өтгөн хар үсээрээ гараа гүйлгэхдээ булингартсан нүдээр залуу руу ширтлээ.
-Чадахгүй. Ү Шиг ах, тиймээ Ү Шиг ахыг эхлээд аюулгүй газар луу аваачих хэрэгтэй. Одоо довтолвол Еэжи түүнийг алчихна шүүдээ. Ахыг яалт ч үгүй тэр галзуу эмэгтэй хорьсноос зайлахгүй.
Мину нүдээ эргэлдүүлээд бүсгүйн шанаанаас зууран авч "Жон Суён! Эрүүл ухаанаа гээчихээ юу. Ү Шиг Еэжид баригдсан л бол хэдийн үхсэн гэсэн үг. Цэцгийн оффист 1500 хүн ажилладаг, гэтэл тэр залуу бүгдийг нь дэлбэлчихсэн. Өөрийн хүмүүсээ алдсан удирдагч алуурчинг өршөөнө гэж үү? Еэжи тийм нинжин сэтгэлтэй хүн биш. Одоо бодит байдалтай эвлэр, Чой Ү Шиг аль хэдийн нас барсан" гэх нь тэр.
YOU ARE READING
[WAR] completed
Fanfiction[POISON] 2 дугаар бүлэг. (1дүгээр бүлэгтэй шууд хамааралтай тул эхлээд POISON бичвэрийг уншина уу) Бразилийн картилууд, оросын мафиуд зүүн азиас хүмүүсээ татаж эхлэв. Хэн ч зүүн азийн хамгийн хүчирхэг хоёр бүлгэмийн тэмцэлд үрэгдэхийг хүссэнгүй. Ха...