Бүгд Найрамдах Солонгос Улсын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нууц алба"
Энд цэрэг арми, тагнуул, хууль сахиулах, цагдаа, эмнэлэг, программ хангамжийн компаниуд гэх мэт олон төрлийн байгууллагаас зөвхөн шилдгүүдийг шилж авдаг. Эх оронч үзэлтэй, ур чадвартай л бол шоронгоос ч хамаагүй авч болно. Гэхдээ тэд энэ нууц байгууллагад элсэхээсээ өмнө ийм газар байдаг гэдгийг огт мэддэггүй. Энд ажилд орсон л бол үхэх хүртлээ ажлаасаа гарч, халагдаж болдоггүй. Улсын нууц мэдээллүүдийг задлачих болохоор тэр. Харин би энэ газарт өссөн.Энэхүү байгууллага 1976 онд миний өвөөгийн удирдлага дор байгуулагдсан. Харин одоо миний аав (Ий Бёнхон)
ээж (Ким Тэхи) хоёр удирдаж байгаа. Бараг л нууц хаант улс шиг болсон тул миний аавын үеэс "Kingdom" гэх болсон юм. Тэднийг эндхийн хүмүүс хаан болон хатан хэмээн дууддаг. Харин ах бид хоёрыг хунтайж болон гүнжтэн гэж дууддаг.Энд Гил, Бунд, Дөрвөлжин, Цэцэг гэсэн 4 баг байдаг юм. Гил, Бунд 2 нь аав, ээж хоёрын баг учраас олон жил ажилласан, хамгийн чадварлаг, туршлагатай хүмүүс байдаг. Харин ах бид хоёрын багт шинээр ажилд орж байгаа хүмүүс орж бэлтгэгдэнгээ ажилладаг. Их нарийн системтэй газар. Аав бол бүх юмандаа хаан л гэсэн үг. Харин ээж маань энд анх программист, хакераар орж байсан. Ах бол тулааны урлаг, мөрдлөгтөө сайн. Миний хувьд бол би мэдээлэл цуглуулдаг тагнуулч, мэргэн бууч. Сайн ажиглаад, онилоод толгой руу нь ганц л буудна шүү дээ.
Харин нэг өдөр энд шинэ ажилтан орж ирснээр бидний түүх эхэлсэн юм.
🌃🌃🌃
Ахтай өмнөх даалгавар дээр гаргасан жижигхэн алдаанаас болж маргалдаж ихэд ууртай өрөөндөө ортол миний суудлын өөдөөс харсан сандал дээр нэг хүн цааш харан их л тухтайхан сууж байв.
"Чи бас хэн гээч новш нь вэ? Эндээс гар"
Түүнийг сандалтайгаа эргэж харахад би нүдэндээ ч итгэсэнгүй.
"Ки.. Ким Тан.. Чи амьд юм уу?"
"Юу яриад байгаа юм? Хүн андуураад байгаа юм уу?"
Би шууд л өрөөнөөс гүйн гарч хунтайжийн өрөө рүү буцан гүйлээ.
"Ах аа.. Хунтайжаа.. Ий Тэюун.. Тэнд.. Миний өрөөнд Ким Тан байна."
"Чи юу яриад байгаа юм бэ? Галзуурчихаа юу? Битгий тоглоод бай. Эндээс гар"
Би түүний гараас хөтлөн өрөөнөөс нь чирч гарган өөрийнхөө өрөө рүү гүйлээ. Ах миний өрөөнд орж ирсэн даруйдаа бас л гацчихав.
YOU ARE READING
KINGDOM
FanfictionТэён бол БНСУ-ын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба" буюу Кингдомын Гүнжтэн. Нэг өдөр түүний нас барсан хуучин найз залуу түүний дор ажилд орохоор ирсэн юм. "Би тэр хүнийг чинь мартуулж өгье." Гол дүр: Wonwoo Jeon (SEVENTEEN) Туслах дүр: Taey...