Вонү: Хоцорсонд уучлаарай гүнжтээн. Шөнөжин номоо цээжлээд орж ирэхдээ төөрөөд...
Би: Хэний өөдөөс тайлбар тавьж байгаагаа мэдэж байх шиг л байх юм?
Дунд сургуулийг хүүхэд шиг юм бэ? Багшаа ингээд, тэгээд гэдэг шиг л...Вонү: Тэгээд уучлаарай гэсэн шүү дээ.
Би: Толгойнд чинь сум зоохоос өмнө амаа татахгүй юу?
Би түүнтэй зөрөн өрөөнөөсөө гаран 3 ихрийг хайтал ажлын байран дээрээ байсангүй. Манай ээжийн залгамж халааг авах программист бүсгүйчүүд байгаа юм.
Би: Хөөе Жинхи, Сынхи, Ёнхи тэр хананы ардаас гараад ир дээ.
Сынхи: Та бүр юм нэвтэлж хардаг болчихсон юм уу?
Би: Шилэн хананы цаана зогсчихоод тэнэгээ гайхуулаад байдаг юм уу? Энэ манайд шинээр ажилд орж байгаа Жон Вон. Чадварыг нь шалгаад хуваарилалтыг нь хийгээд өгчихөөрэй.
Вонү: Уг нь Жон Вонү гэдэг юмсан.
Ёнхи: Царайлаг залуу байх чинь.
Жинхи: Хакер юм уу? Хүн зодчихоор харагдахгүй л байна даа.
Вонү хоёр ч биш гурвын гурван адилхан бүсгүйчүүд гараад ирсэнд их гайхсан бололтой над руу хачин харав.
Вонү: Та яаж энэ гурвыг ялгадаг юм? гэж миний чихэнд ойртон шивнэлээ.
Би: Жинхи зүүн хөмсөгнийхөө дээр,
Сынхи зүүн нүднийхээ хажууд,
Ёнхи зүүн хацар дээрээ мэнгэтэй. Тагнуулч юм байж иймэрхүү юм ажигладаггүй юм уу? Ёстой нэг яая даа чамайг.Вонү Сынхиг даган явж харин би ахын өрөө рүү орж ахтай хэсэг зуур чалчихаар явлаа. Би ойрдоо ажил багатай байгаа болохоор өдөртөө ингэж л цагийг өнгөрөөж байна даа.
Би: Ах аа тэр залуу үнэхээр биш ээ. Ким Таны үеэл гэчихээд яаж ийм тэнэг байгаад байгаа юм бол? Тэр хүний хаана нь ч хүрэхээргүй юм.
Ах: Тэр хүн чинь бараг надаас ч илүү байсан шүү дээ. Харьцуулах юм биш. Гэхдээ яг адилхан царай хараад байх чамд хэцүү байна уу?
Би: Би бүр шөнө зүүдэлсэн. Жон Воны царай, хоолойтой байж "Би буцаад ирлээ." гээд байсан.
Ах: Болохгүй нь ээ. Сэтгэл зүйч дээрээ оч.
Би: Сэтгэл зүйч дээр очмооргүй байна. Би хэцүү байгаагаа яриад байвал тэр хүн яг л миний сул талыг атгаад байгаа юм шиг санагддаг болохоор. Дараа нь яачих ч юм билээ? Эсвэл Жон Вон энд миний сул талыг атгахаар ирсэн юм болов уу?
YOU ARE READING
KINGDOM
FanfictionТэён бол БНСУ-ын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба" буюу Кингдомын Гүнжтэн. Нэг өдөр түүний нас барсан хуучин найз залуу түүний дор ажилд орохоор ирсэн юм. "Би тэр хүнийг чинь мартуулж өгье." Гол дүр: Wonwoo Jeon (SEVENTEEN) Туслах дүр: Taey...