Би Германд ирээгүй их удсан болохоор бүх ажлаа дуусгачихаад энд амьдардаг эмэгтэй найзтайгаа уулзахаар болов. Би Гаёонтай бүр багадаа танилцаж байсан юм. Бидний аав ээжүүд найзууд болохоор Германд ирэх бүртээ түүний гэрт л байдаг байсан юм. Тэр надад Герман хэл зааж, би түүний англи хэлэнд туслаж, бид хамтдаа шатар тоглож бие биенийгээ хөгжүүлдэг байсан. Гаёон багаасаа л их эгдүүтэй, эмэгтэйлэг охин байсан. Одоо эмчээр сурч байгаа. Тэр намайг харчихаад нүүр дүүрэн инээмсэглэсээр гүйж ирэв.
Би: Мүн Гаёон ямар их турчихсан юм бэ?
Гаёон: Ямар халуухан болчихоо вэ гээч. Мэдрэмжгүй юм чинь.
"Тураад шал шувтан харагдаж байхад чинь. Хичээл номоо тохируулж хий л дээ. Ядраад л ингэж нүднээс гартлаа тураа биз?"
"Шууд хараад л мэдэх юм аа. Чөтгөр чинь. Уулзаагүй үнэхээр удчихжээ. Бүр саначихаж." гээд намайг тэвэрлээ.
"Тэврэхээр бүр ясан хэдрэг шиг л мэдрэгдэж байна."
"Хөөе би тогооч залуутай болздог болсон. Удахгүй таргалчихна."
"Хөөх тийм үү? Царайлаг уу?"
"Танай Ханхүүгээс лав царайлаг."
Намайг дуугаа хураасанд тэрээр уруулаа жимийн над руу хачин харлаа."Уучлаарай Тэёнаа. Би.."
"За зүгээр дээ. Хурдан нэг тийш орж сууцгаая. Ярих зүйл их байна."
"Тэгье. Энүүхэнд миний байнга үйлчлүүлдэг дажгүй хоолтой газар байгаа."
Бид хоолонд орон ойр зуурын юмс хэлэлцээд тэнд хов жив ярилцахад тохиромжгүйн дээр жаахан олон хүнтэй байсан учраас илүү тухтай чимээгүй газар сууж ярилцахаар болж нэгэн уушийн газар орлоо. Булангийн ширээ авч хамгийн үнэтэй улаан дарсыг нь захиалчихаад түүнийгээ уун Гаёон надад сүүлд уулзсанаасаа хойш юу тохиолдож ямар хачирхалтай үйл явдлууд болсноо кино ярьж байгаа юм шиг л ярьж гарлаа. Түүний ярихыг анхааралтай сонсож дуусчихаад дуугүй дарсаа шимэн сууж байтал Гаёон намайг яасныг асууж ярихыг шалав.
Би ч Вонүгийн талаар хэлж тэр хүний талаар дурсаж үнэхээр хэцүү байгаагаа хэлэв.Гаёон: Чи тэр залуудаа сайн болох гээд байна уу? Тэр хүнтэй адилхан болохоор өөрийн эрхгүй.
Би: Мэдэхгүй ээ. Сайн болох гэхээсээ илүү үзэн ядаж байгаа. Тэдний зан ааш өөр болохоор тийм зүйл болохгүй байх л гэж бодож байна.
"Үзэн ядах чинь хайрлахын нэг хэлбэр гэдэг биз дээ? Бурхан чамд хоёр дахь боломж өгсөн юм шиг санагдахгүй байна уу? Хэрэв тэр хүнийг мартуулж, эсвэл чамд буцааж авч ирсэн юм шиг мэдрэмж өгч чадна гэж бодож байвал Вонүтай ойртоод үз. Гэхдээ дахин шархлах байх гэж бодож байвал хэрэггүй байх. Чи хангалттай их шаналсан шүү дээ."
YOU ARE READING
KINGDOM
FanfictionТэён бол БНСУ-ын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба" буюу Кингдомын Гүнжтэн. Нэг өдөр түүний нас барсан хуучин найз залуу түүний дор ажилд орохоор ирсэн юм. "Би тэр хүнийг чинь мартуулж өгье." Гол дүр: Wonwoo Jeon (SEVENTEEN) Туслах дүр: Taey...