Ах бид хоёр нэгэнт нүүхээр шийдсэн ба авах байшингаа аль хэдийн олчихсон. Энэ байраа өнөөдөртөө хүлээлгэж өгөх тул нүүлгэлтийн ажилчдыг дайчлан эд хогшилуудаа зөөлгөж байв. Би хаалганы гадна зогсоод тэднийг тавилгуудыг маань болгоомжтой авч явч байгаа эсэхийг сайтар шалган ажиглаж байтал Вонүгийн гэрийн хаалга нээгдэж тэр өөрөө гараад ирэх нь тэр. Ойрд харагдаж үзэгдээгүй хүн байх чинь. Бас үс нь өрвийчихөж. Архичин болсон шиг л харагдаж байна. Би түүнд үг хэлэхээр яарсангүйд тэр эхлэн юм асуув.
Вонү: Чи нөгөө... Танайх нүүж байгаа юм уу?
Би: Тийм ээ. Танайхаас гоё болох гээд.
"Надаас холдох гэж нүүж байгааг чинь мэдэж байна аа." Тэр нэг л дуу муутай байгаад байна.
"Ахын шийдвэр. Бас хоёулаа ингэж ахад харагдвал ч..." Тэр гэр доторх зүйлсээ эмхлэн янзлаж юу юу зөөхийг ажилчдад зааж өгч байгаа юм л даа. Гараа хөдөлгөхөд зовиургүй ч хүнд юм өргөж болохгүй байгаа.
"Намайг зодно гэж үү?"
"Хөлийг чинь хугалах байх."
Би инээвхийлсэн болоход тэр тоглоом гэдгийг ойлгосон ч хариу инээмсэглэсэнгүй."Гэхдээ чи.. ядаж дугаараа солихгүй биз дээ?"
"Солихгүй ээ. Чи яах гэж?"
"Тэгвэл боллоо. Зүгээр л хааяа чамайг хармаар санагдах юм шиг санагдаад..."
"Би ч бас чамайг.."
"Тийм ээ. Гэхдээ Тэюунаас нууцаар."
Тэр одоо л нэг над руу инээмсэглэв. Тэгснээ их гэмшингүй царай гарган гараа урдаа барин зогслоо."Битгий над руу ингэж хар л даа."
"Нээрэн би гялс гэр лүүгээ ороод юм аваад ирье. Чи яг наанаа байж байгаарай за юу"
Тэр эргэж буцан гэр лүүгээ орсноо минут ч бололгүй яаран гарч ирлээ. Бас гартаа ямар нэг зүйл барьжээ.Вонү: Оройтсон ч гэсэн чамд үүнийг өгөх боломж гарсанд баяртай байна гээд тэр гартаа барьсан хөх өнгийн жижиг хайрцгаа дэлгэн харуулав. Дотор нь чамин тансаг улаан өнгийн гялтганасан шигтгээтэй зүрхэн хэлбэртэй хүзүүний зүүлт байлаа. Би тэрнийг нь харан өөрийн эрхгүй инээмсэглэн баяр баясал төрөв.
Вонү: Би энэ зүүлтийг Берлинд байхдаа авсан юм. Харангуут л чи бодогдоод, чамд авч өгмөөр санагдсан. Гэхдээ яаж өгөхөө мэдэхгүй байсан юм. Тэр над руу гараа сунган зүүлтийг миний өмнө ойтуулав.
Би: Үнэхээр гоё юм аа. Баярлалаа гэхэд Вонү зүүлтийг миний гарт бариулчихаад шууд л бэлхүүсээр минь хоёр гараа оруулан чангаар тэврэв. Салах ёс шиг л. Би завтай гараа өргөн түүний шилэн хүзүүгээр гараа гүйлгэж үсийг нь хэдэнтээ илэв. Түүний эрэгтэйлэг сайхан үнэрийг нь үнэртэж буй, халуун дулаан тэврэлтийг нь мэдэрч буй, зөөлөн харцыг нь харж буй, чихэрлэг үгсийг нь сонсож буй сүүлчийн удаа байж магад тул би гүнзгий амьсгаа аван түүнд илүү наалдан тэврэв. Тэр ч бас над шиг мэдэрч байгаа бололтой нэг гүнзгий амьсгаа авчихаад надаас холдов.
YOU ARE READING
KINGDOM
FanfictionТэён бол БНСУ-ын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба" буюу Кингдомын Гүнжтэн. Нэг өдөр түүний нас барсан хуучин найз залуу түүний дор ажилд орохоор ирсэн юм. "Би тэр хүнийг чинь мартуулж өгье." Гол дүр: Wonwoo Jeon (SEVENTEEN) Туслах дүр: Taey...