Би: За тэгээд хэр юм олж мэдсэн?
Вонү: Уучлаарай. Аав минь сөрөг хүчнийх мөн байж. Олон жилийн өмнөөс л. Тагнуулч болно гэчихээд ийм зүйлийг ч мэдэлгүй өдийг хүрчихэж. Магадгүй аав намайг ашиглах гэж л тагнуул бол гэж ятгаад байсан байх.
"Чиний мэдэхгүй олон зүйл байдаг юм. Зүгээр дээ. Нөлөөтэй гишүүдийнх нь хойноос дагуул тавь."
Тэён : Би одоо тэрнийг тайтгаруулаад байгаа юм даа? Үнэхээр галзуурчихаж.
"Мэдээж тэгсээн Гүнжтээн. Одоогоор яг ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь судлаж байгаа. Тэд үнэхээр манай байгууллагыг өөрсдийн болгохоор шийдсэн бол тэр тагнуулч бүтэлгүйтсэн гээд зогсохгүй. Одоо шууд язгууртнуудын хэн нэгэн рүү дайрч эхлэх байх. Би таныг аль болох хамгаалах гэж хичээнэ ээ гүнжтээн."
Вонү : Би сая юу гээд хэлчихэв ээ? Хамгаалах аа? Эрслэнг зүгээр нэг үнэг хамгаална гэж байх уу? Инээдтэй юм.
Тэён : Тэр хүн ч гэсэн надад ингэж хэлдэг байсан. Тэрнээсээ болоод амиа алдчихсан.
Би тэр үед болсон аймшигт явдлын тухай бодон санаа алдав.
"Гүнжтээн? Яагаад гэнэт гэнэт ийм гунигтай, бодлогоширсон царай гаргаад байдаг юм?"
"Зүгээр л. Одоохондоо наад асуудалдаа анхаарлаа хандуулж бай. Бэлэн болохоор чинь тэднээс өрсөж бид дайрах болно."
Тэён : Вон намайг нүдэн дээр нь эмэгтэй хүн буудчихсан болохоор бага зэрэг эмээгээд байх шиг байсан. Одоо ч бүр намайг үзэхгүй байх даа гэж бодсон чинь хамгаална гэнэ үү? Дурласан хүн сохордог гэж үнэн бололтой.
Биднийг ярьж байтал Сынхи өрөөнд орж ирээд цагийн дараа хуралтай мөн Хатан намайг дуудуулсныг хэллээ. Би тэдэнд явж болно гэчихээд хатны өрөө рүү явлаа.
Хатан: Хунтайж ирсэн болохоор сарын дараа зөрөөд Берлин яваарай. Очихоор чинь даалгаврын тодорхой зааварчилгаа өгнө. Бас багт чинь хүн нэмсэн.
Би: Бодвол бас л тэр Жон Вон биз? Тэрнийг намайг залхаах гэж л ажилд оруулаа юу? Тэр чинь гай л болно шүү дээ.
Хатан: Тэгээд л дараа явахад гай болохооргүй болгочихоод ир гэж байна.
Алчихаад ирье л дээ.
Би: Ойлголоо. Хатантаан.
Түүнд ёслон өрөөнөөс гаран чимээгүй л Вонүгийн зүг алхлаа. Хайртай хүнтэй минь адилхан царайтай болохоор түүнийгээ санагалзан хааяа ширтэж зогсдог юм. Энэ танихгүй залуу яагаад миний хайртай хүний оронд энд байгаа юм бэ? Хайрт минь байх ёстой байтал...
YOU ARE READING
KINGDOM
FanfictionТэён бол БНСУ-ын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба" буюу Кингдомын Гүнжтэн. Нэг өдөр түүний нас барсан хуучин найз залуу түүний дор ажилд орохоор ирсэн юм. "Би тэр хүнийг чинь мартуулж өгье." Гол дүр: Wonwoo Jeon (SEVENTEEN) Туслах дүр: Taey...