005

330 44 3
                                    

Манай өөдөөс харсан хаалганд шинээр аль нүүж ирж байгаа гэсэн. Өмнөх айл нь хөөрхөн 2 ихэр охидтой байсан юм. Харахаар хайр ч хүрнэ, харуусал ч төрнө. Би хүүхдээ аюулгүй төрүүлж чадсан байсан бол яг тэдэн шиг дүрсгүй, хөөрхөн байх байсан байх даа гэж их боддог юм.

Нүүж ирж байгаа айл бүх зүйлсийг шинээр засч тохижуулж байгаа бололтой ойрын хэд хоног гэртээ ирэхээр чанга дуу чимээ их гарч тайван амарч ч чадахгүй байсан юм. Нүүж ирснийхээ дараа бялуу өгөхгүй бол гомдол мэдүүлнэ дээ.

Ах удаан эзгүй байсан учир хонож ажиллахаар болоод үлдсэн. Харин би тогтмол цагтаа гэртээ ирээд хоол идэж, усанд орчихоод эртхэн унтаж амаръя гэж бодоод нүдний хаалтаа зүүгээд яг унтах гэтэл хаалганы хонх дуугарав. Манайд хэн ч ирж байгаагүй юмсан. Ах ирэхгүй байхад хэн байдаг билээ гэж бодон үүд рүү очин дэлгэцээр харвал Вонү зогсож байв. Энэ муу чинь яаж энд? Намайг дагасан юм байх даа? Уучихаад надад дурлачихлаа гэж агсам тавих гэж ирсэн юм болов уу?

Би гайхсан хэвээр хаалгаа онгойлгон түүн рүү муухай харвал тэр гартаа бялуу барьчихсан байв.

Би: Нүүж ирсэн хүн чи байсан юм уу?

Вoнү: Чи энд амьдардаг юм уу? Уг нь үүдний харуул ах их найрсаг залуу хосууд амьдардаг гэж хэлсэн юмсан.

"Би энд ахтайгаа амьдардаг."

"Чамайг гэж мэдсэн бол бялуу авахгүй байх байсан юм. Хэрэггүй мөнгө үрчихлээ." гэчихээд бялуугаа барьсан чигтээ гэр лүүгээ орох гэв. Би ч гүзээлзгэнэтэй бялуунаас яаж буцах вэ? идмээр байсан болохоор гэрээсээ гаран түүний гэр лүү даган орох гэтэл Вонү намайг оруулахгүй хаалгаа хаах гээд байв. Өөдгүй амьтан.

"Хөөе надад авсан юм бол өг л дөө."

"Өөрөө иднэ."

"Би чамайг хөөлгөнө шүү."

"Чи чадахгүй ээ. Би энэ байрыг худалдаад авчихсан."

"Тэгвэл гэрт чинь бөмбөг дэлбэлчихнэ шүү. Надад бялуугаа өг."

"За ор оо ор. Ядаргаатай юм."

"Хөөе би чиний дарга гэдгийг мэдэж байгаа биз дээ?"

"Тэгж харагдахгүй л байна даа. Бялууны төлөө яахаас ч буцахгүй жаахан охин шиг л аашилж байна даг."

Ингэж хэлэхэд нь би дуугаа хураан түүний талаар бодов. Түүний хэлдэг үгстэй адилхан үгсийг Жон Вонү дахиад л хэлж байна. Тэр хүнийг санасандаа, Жон Вонүг ийм байгаад үзэн ядсандаа сэтгэл тавгүй байна. Бялуу идмээр байна. Дарс ч бас уумаар байна.

KINGDOMWhere stories live. Discover now