009

258 36 3
                                    

Тэр шөнийн явдлаас хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрсөн ч миний сарын тэмдэг ирэхгүй байлаа. Минийх угийн ослоос болж заримдаа хугацаа нь хэлбэлздэг болсон тул тоохгүй байсан юм. Гэтэл сүүлийн үед бүр дуртай байсан ажлынхаа хоолыг идэх чадахаа байж далайн бүтээгдэхүүнтэй хоол идвэл шууд л бөөлждөг болчих юм. Надад нэг л хачин санагдаж эхлэв. Арай үгүй байлгүй дээ?

Бодол болсоор удаан суусны эцэст Кан эмч дээр очихоор шийдэв. Манай байгууллагад хамгийн удаан ажиллаж байгаа ажилчдын нэг бөгөөд язгууртнуудын эрүүл мэндийг биечлэн хариуцдаг хүн байгаа юм. Тэр надаас олон асуулт асууж, миний гэдсийг эхогоор харж байснаа цаасан аяга өгөөд ариун цэврийн өрөө орчихоод ир гэв.

Би: Юу вэ? Өлөн үед л шээсний шинжилгээ авдаггүй юм уу?

Эмч: Баттай болгох гээд байна аа. Хурдхан явчихаад ир.

Би гайхсаар л байлаа. Энэ боломжгүй шүү дээ. Болохгүй гэсээр өөртөө үгүй гэж итгүүлнэ. Гэвч үнэхээр тийм байвал яах вэ? Ахх галзуурах нь ээ.

Эмч: Үнэхээр гайхалтай гэж хэлэн алгаа ташин инээснээ "Гүнжтэн та жирэмсэн болж" гэв.

"Энэ... Би яахаараа... Жирэмсэн? Яаж тийм байж болдог юм? Ийм юм болох ёсгүй байсан ш тээ."

"Гүнжтэн та хүүхэд олох боломжгүй байсан шүү дээ. Энэ бол гайхалтай хэрэг. Гэхдээ дахин хэд хоног ажиглах хэрэгтэй байна. Таны бие хүүхэд тээхэд бэлэн үү? Үгүй юу? гэдгийг."

"Би угаасаа энэ хүүхдийг төрүүлэхгүй. Бас энэ огтхон ч гайхалтай зүйл биш. Та бид хоёроос өөр хэн ч энэ тухай мэдэх ёсгүй шүү." Би эмчийн өрөөнөөс ууртай гарч ирэн гүнзгий амьсгаа аван гаргаж тайвшрахыг хичээсэн ч улам л салганаад байв.

"Яах вэ?" 어떡해?

Энэ үед булангийн хананы цаана Вонү зогсож байх ба тэрээр Тэёныг ойрд байнга ажиглаж байсан юм. Хоолны танхимаас хар хурдаараа гүйж гараад л, Вонүгаас зугтаад л. Бас сая цаасан аяга бариад ариун цэврийн өрөө орсныг нь ч харсан юм. Тиймээс энэ тухай бараг л гадарлачихсан байлаа.

Эмч харин хүүхдийн эцгийг хэн юм бол гэж гайхсаар үлдэв. Бараг л гайхамшиг бүтээчихлээ шүү дээ тэр хүн хэмээн бодно.

Вонү "Ярих зүйл байна" гэсээр Тэёныг барилгын дээвэр дээр дагуулан ирлээ.

"Чи жирэмсэн болчихсон юм уу?"

"Юугаа дэмийрээд байгаа юм бэ? Жирэмсэн болсон байсан ч чамд ямар хамаатай юм?"
Түүнд яасан ч мэдэгдэж болохгүй.

KINGDOMWhere stories live. Discover now