Би: Жон Вонүгийн чадварын үзүүлэлтийг аваад ир гэж харилцуураар хэлэхэд удалгүй Сынхи өрөөнд хэдэн бичиг цаас таблетний хамт барин орж ирлээ.
Би: Байз. Харахаасаа өмнө чамд ямар санагдсаныг сонсъё. Манай багт гай болохоор хүн үү? Тус болчих хүн үү?
Сынхи: За яахав. Үнэнээр нь л хэлье. Тэр яг тань шиг юм билээ гүнжтээн.
Би: Над шиг ээ? Тоглоод байгаа юм уу?
Ширээн дээр тавьсан үзүүлэлтийг нь сөхөж хартал миний хувийн үзүүлэлтээс дордох зүйл нэг их байсангүй. Буудлага, хурд, ажиглалт, нөхцөл байдлыг ойлгож төлөвлөгөө боловсруулах чадвар гээд бүх зүйл нь сайн юм. Даанч комьютерийн тал дээр тийм ч сайн биш юм.
Би: За яахав ээ. Ийм байхад болно. Тэрнийг түргэвчилсэн бэлтгэлд хамруулж жаахан сорьвол яаж байна? Түүнийхээ дараа онол практикийн дадлагаа хийг.
Сынхи: Дөнгөж ажилд оронгуут нь тэгж тамлаад дэмий юм биш үү дээ? Сар болоод л үхчихвэл яах юм?
Би: Хунтайж Ханхүү бид 3 гурван сар, гурван жил ч зүгээр байсан байхад түүнийг харж л байя. Тэсвэл үлдээд, тэсэхгүй бол үхнэ л биз. Надад хамаагүй.
Тэён: Там руу нь тонилгочихоод хэдэн сар санаа амар суухаа мэдье ээ.
Түргэвчилсэн бэлтгэл нь ямар ч байдалд биеэ дасан зохицуулж эрүүл ухаантай амьд үлдэх чадвартай болгодог юм. Жишээ нь ус, гал, цахилгаан, халуун, хүйтэн, янз бүрийн тариа хийх гэх мэтээр олон төрлийн туршилтанд оруулж зовоодог гэсэн үг. Энэ нь бас дайсанд олзлогдсон тохиолдолд нууц задруулахгүй байхыг сургадаг ба биеийн тэсвэрийг шалгах, нэмэгдүүлэх аргууд юм. Үүнд Хунтайж, Ханхүү, Гүнж 3 3 сарын турш түргэвчилсэн маягаар орж байсан бөгөөд бусад ажилчид ажиллах явцдаа аажим аажмаар ордог билээ.
Харин онол практикийн дадлага бол мөн адил 3 сар үргэлжилдэг ба энд шинээр ажилд орсон бүх хүмүүс хамрагддаг. Шинээр орлоо гээд юу ч мэдэхгүй, чадахгүй гэсэн үг биш, урьдаас бэлтгэгдсэн чадварлаг хүмүүс авдаг учраас бага хугацаатай байдаг билээ. Үүнд даалгаварт гарахад хэрэгтэй бүх чадварыг олгодог. Дээр дурдсан чадварын үзүүлэлтийг сайжруулж манай байгууллагын стандартад нийцэхүйц болгох явдал юм. Үүний дараа хөнгөнөөс эхлээд хүнд даалгавруудыг гүйцэтгэж эхлэдэг.
🌃🌃🌃
Хаан: Тэён тэр хүүг шууд түргэвчилсэн бэлтгэлд оруулсан гэнэ ээ? Яг бодсоноор болж байх шив.
YOU ARE READING
KINGDOM
FanfictionТэён бол БНСУ-ын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба" буюу Кингдомын Гүнжтэн. Нэг өдөр түүний нас барсан хуучин найз залуу түүний дор ажилд орохоор ирсэн юм. "Би тэр хүнийг чинь мартуулж өгье." Гол дүр: Wonwoo Jeon (SEVENTEEN) Туслах дүр: Taey...