006

300 37 0
                                    

Би: Чи миний өрөөнд юугаа хийж байгаа юм?
Ажил дээрээ ирэхэд өрөө минь онгорхой байхаар нь гайхаад ортол Вонү байж байв. Дахиад л, дахиад л. Хачин юмс тохиолдох бүрт л тэр байдаг болж. Бас өрөөг минь яаж онгойлгоод ороод ирэв дээ?

Вонү: Өрөөг чинь л сонирхож байна.

Би: Хэний дураар? Юугаа хайгаад байгаа юм. Бас яаж хаалга онгойлгосон юм?

Би бага зэрэг сэжиглэв. Хэрвээ тэр нөгөө тагнуул шиг миний өрөөнөөс ямар нэг зүйл хайж байсан бол яахав? Аавынхаа талд ороод, түүний тушаалаар?

Вонү: Чи анзаараагүй байх л даа. Өчигдөр Орцонд таарахдаа чиний халааснаас картыг чинь сэмээрхэн авчихсан юм.

Би: Гар!

Вонү: Ажлын өрөө чинь ийм их эд хогшилтой байхад гэр чинь минималист байх нь аргагүй л юм.

Би: Чамд хамаагүй. Тэглээ ч гэрээс илүү ажил дээрээ их цагийг өнгөрөөдөг болохоор ийм байгаа юм.

Вонү: Хамаагүй гэчихээд тайлбар хэлээд л...

Би: Зүгээр л гарч үз! Дахиж иймэрхүү үйлдэл гаргаад үзээрэй! Там руу чинь тонилгоно шүү!

Вонү: Иймэрхүү үйлдэл гэж? Жишээ нь үүн шиг үү? гэснээ намайг үнсэв. Би түүнийг хурдхан түлхээд алгадах гэж оролдсон ч тэр миний хоёр гарыг бариад авав.

Би: Доодох руу чинь өшиглөхөөс өмнө тавиарай!

Вонү: Ууртай шүү манай гүнж. Би зүгээр л сонирхсон юм даа? гээд инээснээ гараад явчихав.

Тэр намайг юу ч бодолгүй үнсдэг байх л даа. Угийн хүүхэмсэг залуу болохоор өөрт нь юу ч биш санагддаг байх. Дургүй хүрмээр ч надад хачин мэдрэмж төрдөг. Тэр хүнтэй адилхан царайтай болохоор л тэр байх. Харин Вонү царайгаа ашиглаж надад ингэж ойртоод л. Надад хэцүү ч түүнд бол зугаатай байгаа байх даа? Хүний сэтгэл боддогүй амьтан!

Вонүгийнд хоносон өдрөөс хойш тэр үргэлж л ажил дээр хоёулхнаа байх үед энэ мэтээр хачин үг үйлдлээр намайг өдөж хоргоогоод байгаа. Энэ нь ч намайг хангалттай залхаагаад байлаа. Ахтайгаа хамт амьдардаггүй байсан бол тэр манай гэрт орж ирчихээд сууж байх нь холгүй л юм болж байна. Өглөөнөөс авахуулаад орой хүртэл түүнийг харж, сонсох нь яг л хар дарсан зүүд шиг байна гээч! Тэр хүнийг нас барсны дараах нэг жилийн турш би үргэлж л түүнийг зүүдлэж, хар дардаг байсан юм. Вонү яг л тэр зүүднүүдээс бодит байдалд гарж ирчихээд надад төвөг удаад байгаа юм шиг санагддаг боллоо. Бурхан минь гэж. Тайван амьдрах юмсан.

KINGDOMWhere stories live. Discover now