Вонү бид хоёр өглөөний цайгаа хамтдаа уучихаад би гэрээс нь түрүүлэн гарсан юм. Эртхэн очиж хувцсаа солиод, ахыг ирэхээр г
нь аргалах хэрэгтэй гэж бодон хүлээтэл ах ажил дээрээ ч ирсэнгүй. Тийм болохоор Вонү ч тайван байсан. Нүдэнд нь үзэгдэх л юм бол явж очоод цохиод авах шинжтэй байсан юм.Гэвч орой нь ч бас гэртээ ирэн юмыг яаж мэдэх вэ гэж бодоод хаалганы кодоо хийгээд үзтэл дахиад л цоожтой хаалга мөргөн орцондоо зогсож байтал Вонү цахилгаан шатнаас гарч ирэв. Би түүнээс дахиад хонуулаач гэж гуймаар байвч амнаас үг унахгүй зогсож байтал Вонү гэрийнхээ хаалгыг онгойлгочихоод "Орохгүй юугаа хийгээд байгаа юм?" гэв. Би дуугүй л түүний араас даган оров.
Би: Чи өлсөж байна уу? Би хоол хийгээд өгөх үү?
Айлд хоног төөрүүлж байгаа юм чинь ядаж ингэж л хариу барья даа.Вонү: Тэгээч. Чи хоол хийхдээ сайн уу?
Би: Амсаад л үз.
Намайг хоол хийж байх зуур Вонү нүдний шил зүүчихсэн зочны өрөөнд зөөврийн компьютерээ ширтэн сууж байлаа. Бид хааяа хааяахан харц тулгараад л. Харин Вонү санаандгүй юм шиг царайлаад өөр шигээ харцаа бултаалгаад л.
Би: Гэхдээ ингээд яг одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл хоёулаа яг л гэрлэчихсэн хосууд шиг байна тийм ээ? Тэгээд би чамайг уурлуулчихаад аргыг чинь олох гээд хоолоор найраад байгаа ч юм шиг.
Вонү: Тэгээд найрах арга чинь бүтэж байгаа юм шиг санагдаж байна уу?
Би: Чи дуртай л идэж байна шт.
Вонү миний хацрыг зөөлөн чимхээд инээв.Вонү: Жирэмсэн болчихсон чинь нялхараад байгаа юм уу даа? Миний хонгор.
Би: Ахиад байгаарай андаа.
Вонүгийн мишээсэн царайны хувирал миний үгийг сонссон даруйд хувьсхийн над руу муухай харав. Тэгчихээд "Тэнэг хүүхэн" гэж өөртөө шивнэснийг нь би сонссон юм.
Шөнө унтав уу үгүй юу хоёрын хооронд байж байтал гэдэс хүчтэй базлаж эхлэв. Кан эмчийн хэлснээр хүүхдээс болоод миний шарх сэдэрч байгаа бололтой. Хамаг хүйтэн хөлс цуван биеэ хураан хэвтэж сүүлдээ тэсэхийн аргагүй өвдөж эхлэхэд би яах аргагүй Вонүг сэрээх хэрэгтэй болов.
"Вонү сэрээрэй. Өвдөөд байна."
"Яасан бэ? Юу чинь өвдөөд байгаа юм?"
"Хүүхэд.." Би шархтай, тийм болохоор хүүхдээ авхуулах хэрэгтэй гэж одоохондоо тайлбарлаж хэлж чадахгүй тул зүгээр л ингээд хэлчихэв.
YOU ARE READING
KINGDOM
FanfictionТэён бол БНСУ-ын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба" буюу Кингдомын Гүнжтэн. Нэг өдөр түүний нас барсан хуучин найз залуу түүний дор ажилд орохоор ирсэн юм. "Би тэр хүнийг чинь мартуулж өгье." Гол дүр: Wonwoo Jeon (SEVENTEEN) Туслах дүр: Taey...