Special part

132 16 1
                                    

                                     💍💍💍

Вонү: Хайраа

Би: Яасан?

Вонү: Ер нь хоёулаа хуримаа дараа хоногт хийхээ болих уу?

Би: Яаж байгаа юм? Намайг хаяж байгаа юм уу?

Вонү: Үгүй ээ. Дөрвөн хүн зэрэг хуримаа хийнэ гэхээр бид хоёрын хурим биш юм шиг санагдаад байна шд. Тусдаа хийхэд л болох юмыг заавал надтай давхцаж хийх юм! Хурим ер нь хэзээ ийм байсан юм?

Би: Би ямар хурим хийж үзсэн биш, яаж мэдэх юм?

Вонү: Би яг тэр Гаюүнтай чинь хуримаа хийх гэж байгаа юм шиг л. Ихэнх хүмүүс Тэюун та хоёрыг л онцолж харна шт.

Би: Гаёон.

Вонү: Тийм ээ тийм. Тэглээ ч ер нь яахаараа Тэюун хөх өнгийн хослол өмсөөд чи хөх өнгийн цэцэг барьдаг юм. Тэюун та хоёр хуримаа хийж байгаа хосууд шиг, харин Гаёон бид хоёр зүгээр хоёр талд нь зогсож байгаа гэрчүүд шиг нь л харагдана.

Би: Мэдэхгүй ээ. Надад бол хөх өнгөтэй нь гоё л байгаа. Бас миний даашинз Гаёоныхаас гоё чамин тансаг харагдаж байна лээ.

Вонү: Ээж чинь хүргэн бэрдээ биш хоёр хүүхэддээ л анхаарал хандуулаад байгаа юм чинь аргагүй шдээ.

Би: Адилхан л хурим ш дээ.

Вонү: Тэгвэл яахараа танай талын зочдод явуулсан урилган дээр "Эрхэм хүндэт ..... таныг Ий Тэюун болон Ий Тэёны хуримын үйл ажиллагаанд гэр бүлийн хамтаар хүрэлцэн ирэхийг урья" гээд биччихсэн юм?
Би хэн юм? Тэюун та 2 суух гээ юу ямар?

Би: Тэр чинь нүүрэн талын гарчиг. Дотор нь Гаёон та хоёрын нэр зурагтайгаа байна лээ.

Вонү: Тэгвэл яахараа тэр зурган дээр нь Тэюун та 2 зэрэгцэж зогсоод нөгөөтөх бид хоёр 2 захад нь зогсдог юм?

Би: Тэгээд тэр үедээ байраа солих чинь яасан юм?

Вонү: Хөөе тэгж яривал чи аавыг биш Тэюуныг сугадаж орж ирнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хатантан үнэхээр галзуурсан байх аа. Нүдэнд нь хүргэн бэрүүд нь биш хоёр хүүхэд нь л харагддаг байх.

Би: ...

Вонү: Би гомдолтой байна.

Би: Чи наадахаа манай ээжид очоод хэлчихээч.

Вонү: Заза. Тийм л дээ. Хатан бол бүх юмны дарга.

Би: Ээж.

KINGDOMWhere stories live. Discover now