Ресторанаа хаачихаад намрын сэрүүн салхинд гараа халаасандаа хийн гэрийн зүг алхаж байлаа. Азаар холгүй гэртэй юм. Бодлоо цэгцлэн алхахад ч сайхан цаг.
Өглөө би ахаар хүргүүлээд ирсэн ба тэрээр намайг орой ирж авч чадахгүй нь гэсэн юм. Өөдгүй залуу одоо Гаёон дээрээ л очоод сахиад суучихсан биз. Мэдчихэлгүй л яахав. Энэ хоёр маань учраа олчихвол надад ч бас их сайхан санагдах юмсан.
Хэсэг газар ширтэн алхаж байтал хажуугаар нэг л танил санагдам бүдүүн хоолойтой залуу утсаар ярьсаар зөрөн өнгөрөв. Араас нь харвал тас хараар хувцасласан, өндөр биетэй бөгөөд түүнтэй их адилхан санагдахад би өөрийн мэдэлгүй араас нь гүйцэн очоод гаранд нь хүрчихэв. Гэвч эргэн харсан залуу тэр минь биш байлаа.
Мэдээж тэр байсан бол намайг анзаарахгүй өнгөрнө гэж үү?
Харин тэгэхэд урдаас "Хайраа?" гэх танихгүй эмэгтэйн дуу гарч бидний зүг ирэхэд нь залууд хүн андуурсанаа хэлэн уучлалт гуйгаад тэднээс холдов.
Мөн байсан бол сайхан байхгүй юу...
Саяны хосууд руу эргэн харвал их л жаргалтай сугалдалцан алхаж байв. Би ч гэсэн дахиад ганцхан удаа түүнд хүрч, түүнтэй ярьж, нүд рүү нь эгцлэн ширтэж гүн харцанд нь ховстуулах юмсан.Хосуудын талаар бодол болохдоо өөрийн эрхгүй санаа алдсанаа анзаарсангүй. Ингээд л бодлоо цэгцлэх бус өнгөрсний талаарх бодолдоо ороогдоод эхэлдэг юм. Гүнзгий амьсгаа авчихаад өнгөрснийг бодолдоо буулгав.
Дахиад л 1 жил гаруй хугацаа өнгөрлөө. Санаанд минь нэг л адилхан царайтайгаар буудаг 2 дахь хүнийг алдаад бас санаад...
Энэ хугацаанд би Таныг биш, хоёуланг нь ч биш, зөвхөн Вонүг санаж байгаагаа сайн мэдэж байсан юм. Тэр миний зүрх сэтгэлд Тантай адил тодоор үлджээ.Би өнгөрсөн хугацаанд илүү зүйл хийгээгүй, хүсээгүй ч зүгээр л царайг нь харахыг хүссэндээ Вонүг манай ресторанд хааяа нэг ирэхэд нь ажигладаг болсон байсан. Эхэндээ би түүнийг ирдгийг ч мэддэггүй байлаа. Тэр ч хааяа нэг л үзэгддэг байсан юм. Харин сүүлийн хэдэн сарын хугацаанд түүнд манайх их л таалагдсан бололтой ирэх нь ихэссэн. Тэр болгонд нь түүний захиалсан хоолыг өөрийн гараар хийчихээд тамшаалан идэж суухыг нь харж нүд хужирладаг байлаа. Тэгж явсаар сүүлдээ үнэхээр түүнтэй уулзмаар санагдаж сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд байсан болохоор зориг гарган уулзахаар шийдсэн юм. Энэ удаад санасан сэтгэл минь бардам занг минь дийллээ.
YOU ARE READING
KINGDOM
FanfictionТэён бол БНСУ-ын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба" буюу Кингдомын Гүнжтэн. Нэг өдөр түүний нас барсан хуучин найз залуу түүний дор ажилд орохоор ирсэн юм. "Би тэр хүнийг чинь мартуулж өгье." Гол дүр: Wonwoo Jeon (SEVENTEEN) Туслах дүр: Taey...