008

290 36 5
                                    

Би мэдээж захисаар байхад нь дахиад л алдаа гаргачихсан болохоор сахилгын шийтгэл хүртэх байх. Үнэхээр залхаж байна шүү. Тэд намайг хэд хоногийн турш зүгээр л яргалж тамладаг. Хар багаас минь л тэгж бэлтгэдэг байсан. Уг нь би чинь эмэгтэй хүн биз дээ?

Манай баг солонгост буун Кингдомын гадаа ирэхэд үүдэнд Сынхи угтаж авав.

Сынхи: Таны азаар Хатантан байхгүй байгаа. Гэхдээ оронд нь Хаантан байгаа болохоор та яах аргагүй шийтгүүлж таарах нь.

Вонү: Даалгаврын үр дүн хэвийн байхад үйл явц нь тийм чухал юм уу?

Би: Чи ингэж бодож байгаа бол хэзээ ч тушаал дэвшиж чадахгүй шүү.

Сынхи: Даалгаврын үйл явцыг хэрхэн яаж удирдаж, оролцож байгаагаар нь чадварын үнэлгээ тавьдаг юм. Чинийхийг бууруулчих уу?

Вонү: Хэрэггүй ээ. Харин гүнжийн шийтгэл гээд байгаа нь юу юм?

Сынхи: Чи орж үзсэн биз дээ? Тэрэн шиг чинь л. Хатан байсан бол бүр Хунтайжаар тамлуулах байсан юм.

Вонү: Гүнж тэгээд даалгаварт яваад ирэх болгондоо шийтгүүлдэг хэрэг үү?

Би: Жон Вон хамт шийтгүүлмээргүй байвал амаа тат ойлгосон уу? Түүн рүү муухай хартал тэр амаа жимийн нүдээ бүлтийлгэв.

Бид хонгилоор хурдан хурдан алхсаар байгууллага руу нэвтрэн хурлын өрөөнд очиход Хунтайж биднийг хүлээж байлаа. Тэр намайг харангуутаа хүрч ирэн тэврээд бэртсэн эсэхийг минь шалгаав.

Ах: Чи хэзээ уураа барьж сурч ухаан суух хүн бэ?

Би: Ах аа би залуу хүн шүү дээ.

"Ганцхан насаар ах би тэгээд хөгшин хүн үү? Чи тагнуулч хүн шүү дээ."

"Би зүгээр л тогооч болчих байсан юм. Энэ ажлыг үзэн ядаж байна. Ядаргаатай юм."

"Дуугаа аяд. Хаан ирж байна."
Бид бүгд хаанд бөхийн мэндлээд байраа эзлэн сууцгаав.

Хаан: Даалгавраа амжилттай гүйцэтгээд ирсэн Цэцэг багийн гишүүд надад явцын тайлангаа өгчихөөд 5 хоногийн амралт авч болно. Энэ удаа би өөрөө шалгана. Харин Гүнж надад дэлгэрэнгүй тайлан тавиад 1 хоног амарч болно.

Хунтайж: Ашгүй дээ гэж амандаа шивнэчихээд над руу харан инээмсэглэв.

Хурал ямар нэг асуудалгүй өндөрлөж би өрөөндөө орж ирэв. Гадуур хувцсаа тайлж өлгөчихөөд эргээд хартал Вонү дагаад ороод ирсэн байлаа.

KINGDOMWhere stories live. Discover now