21:17, өчигдөр орой, Сөүл хотын хаа нэгтээх уушийн газарт
Гунигт автсан Вонү гэгч залуу хань татах хүнгүйд ганцаархнаа уун суух бөгөөд ганц ганц хундагаар уусаар нилээд халамцжээ. Тэрээр эхэндээ баристагаар хундагалуулан бодол санаанд нь үргэлжид хадагдсан нэгэн бүсгүйн талаар санан дурсан байсан бол одоо амаа хамхин бодлын ертөнцдөө шаналан цөхөрч суух ажээ. Өөртөө дахин нэг хундага хийх гэтэл түүний хажуунаас нь шилтэй вискиг өөр нэгэн хундагалаж өгөөд зэрэгцэн суулаа.
Тэюун: Юу болов? Эртхэн хэлэхэд би чамайг зодох бодол тээн ирсэн учраас тийм шалтгаан өгөхөөргүй зүйлс л хэлээрэй дээ.
Залуу хариуд нь инээвхийлэв.
Вонү: Чамайг дуудсанаа ч мартчихаж.Тэюун: Хар усанд ухаан самууржээ дээ?
Вонү: Архинд ухаан алдах болоогүй байна. Харин чиний дүү, танай гэр бүлтэй ороолцолдсоноосоо хойш л ухаан самуурчихлаа.
Тэюун: Тэгээд? Сүүлд чи яагаад алга болчихсон юм? Би чамайг Тэёныг өөртөө авч үлдэх нь л гэж бодсон. Хэрвээ тэгсэн бол та хоёрыг дэмжих ч байсан юм.
Вонү: Чиний тэр хаан эцэг. Тэр хүн чинь намайг арчиж хаяхыг хүссэн. Танай гэр бүлийг донсолгосон юм байх.
Тэюун: Харамсалтай.. Уг нь би чамайг хүлээн зөвшөөрчихсөн байсан юм. Эмнэлэгт байх хугацаандаа бараг Тэёноос илүү би л чамайг хүлээж харуулдан суусан байх.
Вонү: Тэён.. Тэр намайг биш хуучин амрагаа одоо ч хүсдэг гэдгийг нь би мэднэ ээ. Гэвч би түүнд хайртай. Өрөвдөлтэй байна уу?
Тэр дахин нэг хундага тогтоов. Харц нь ч бас ширүүн болжээ.Тэюун: Үнэндээ хамгийн өрөвдөлтэй хүн нь миний дүү л байна. Харин чамд одоо ч боломж бий. Ким Таны тухайд гэвэл.. Тэр миний сайн найз байсан юм. Сайн ч залуу. Түүний Тэёныг харах харцнаас л би түүнийг миний дүүгийн төлөө үхэхэд ч бэлэн гэдгийг нь хардаг байсан юм. Үүнийгээ ч хийсэн.
Вонү: Харин надаас юу хардаг вэ?
Тэюун: Хэдий чи миний дүүд хайртай байсан ч хэзээ нэгэн цагт хуурна гэдгийг чинь. Бас чи аль хэдийн түүнийгээ хийсэн.
Вонү: Тэён мэдсэн гэж үү?
Тэюун: Бүр харсан гээч.
Вонү: Чи зодох шалтгаанаа олчихсон ирсэн байна шүү дээ. Тэгээд хийгээч?
Тэюун: Та хоёр дууссан. Энэ л зодохгүй байгаа шалтгаан.
Вонү: Бид дуусаагүй. Гэхдээ бүтэлгүйтчихлээ.
YOU ARE READING
KINGDOM
FanfictionТэён бол БНСУ-ын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба" буюу Кингдомын Гүнжтэн. Нэг өдөр түүний нас барсан хуучин найз залуу түүний дор ажилд орохоор ирсэн юм. "Би тэр хүнийг чинь мартуулж өгье." Гол дүр: Wonwoo Jeon (SEVENTEEN) Туслах дүр: Taey...