"Өглөөний мэнд нархан минь"
Вонү юу? Тан уу? гэдгийг би ялгаж чадсангүй. Учир нь урьд шөнөжингөө би зөвхөн Таныг зүүдлэж хоносон юм. Тийм ч таагүй зүйл биш л дээ. Гэхдээ бас сайхан ч зүүд биш юм. Миний түүнийг мартсаныг сануулах мэт, Тан үүнд минь гомдож байгаагаа илэрхийлэх мэт хачин зүүд байсан. Яг л тэр өөрөө надтай зүүдээр минь дамжуулан харьцсан аятай. Өнгөрсөн шөнийн зүүдээ эхнээс нь санах гэж хичээхдээ л түүн дээр очоогүй их удсанаа санав. Очих цаг минь болсон бололтой. Ярьж өгөх зүйл ч их байна.
"Бодол санаа чинь хаана яваад байгаа юм бэ?"
Би: Тан?
Тэр надад үнэхээр адилхан харагдав. Вонү гэдгийг нь зөнгөөрөө мэдэж байгаа ч гэсэн Тан л толгойд минь орж ирээд байх юм. Би өндийж боссон ч огцом хөдөлснөөс болж хэсэгхэн толгой эргэв. Би орны ирмэгт толгойгоо барин зүгээр болтол нь хөдлөлгүй суулаа. Тэгээд газраас хувцасаа хайж эхэлсэн ч ор тойрч яваад Вонүгийн талд ирчихэв. Тэндээс хувцаснуудаа олсон нь энэ юм.Вонү: Чи яагаад байгаа юм?
Саяхны жаргалтай хоолой нь өөрчлөгдөж бага зэрэг уурссан мэт сонстох ажээ.Би: Уучлаарай. Би чухал хүнтэй уулзах ёстойгоо мартчихаж. Хурдхан явалгүй бол болохгүй нь.
Вонү: Хэдэн цагт уулзах юм?
Би: 11 цагт
Вонү: Одоо дөнгөж л өглөөний 8 цаг өнгөрч байна. Цаг хангалттай байна шүү дээ. Битгий яар. Надтай хамт дахиад жаахан үлд л дээ.
Нар харалгүй таан хэлсэн минь буруутав бололтой.Би: Уучлаарай, гэхдээ үнэндээ би Тан дээр очих хэрэгтэй байна.
Вонү: Дахиад л, дахиад л чиний өнөөх хуучин амраг.. Би бага зэрэг залхаж байна шүү Тэёнаа! Би ганцхан минутын өмнө ямар их жаргалтай байсан гэж санана? Гэтэл чи сэрсэн дариудаа намайг Тан гэж дуудаад л...
Би: Юу? Тэр чиний үеэл ах, бидний танилцсан гол шалтгаан, миний амийг аварсан хүн. Одоо миний амьдарч байгаа, амьсгалж байгаагийн шалтгаан байхад чи бага ч гэсэн хүндэлж болохгүй нь уу? Дандаа дургүйцэж байх юм.
Вонү: Уучлаарай. Яв даа тэгвэл... Амьдрах, амьсгалах шалтгаан руугаа.
Тэр сүүлийн өгүүлбэрээ хэтэрхий сул хэлсэн тул би бүтэн ч сонсож чадсангүй. Түүнийг оронд нь орхичихоод ганцаар гарч одов.Таныг бид чандарлуулж зүрхлээгүй учир ном ёсоор нь оршуулсан юм. Түүний булшийг тусгай газар тавьсан тул ойр хавьд хүмүүс үгүй, чэмээгүй хот ч нойрсохгүй, амар амгалан байдаг юм. Надад саад болох зүйл үгүй тул би түүний өмнө ирж өвдөглөн суугаад яриагаа эхлүүлэв.
YOU ARE READING
KINGDOM
FanfictionТэён бол БНСУ-ын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба" буюу Кингдомын Гүнжтэн. Нэг өдөр түүний нас барсан хуучин найз залуу түүний дор ажилд орохоор ирсэн юм. "Би тэр хүнийг чинь мартуулж өгье." Гол дүр: Wonwoo Jeon (SEVENTEEN) Туслах дүр: Taey...