Утас хангинан дуугарч өглөө аль хэдийн болжээ.
Гүнзгий гэгч нь амьсгаа авчихаад босон шүдээ угаалаа.
Би толинд хараад:"За Ким Юуна. Ганц байгаа боломжоо битгий алдчихаарай! Бүтэлгүйтээд байлгүй гоё өөртөө итгэлтэй" гэсээр өөртэйгөө ярьж байтал гэнэт хиншүү үнэртээд явчих нь тэр.
Өө! Шарвин минь!
Би муухай царайлан:"Ажлынхаа анхны өдөр ингээд түлэгдсэн шарвин идэх ч гэж дээ. За яахав" гэсээр цагаа хартал метроны цаг аль хэдийн болжээ.
Гутлаа өмсөөд хаалгаа сайн гэгч нь түгжээд метроны буудал руу алхав.
Өнөөдөр яагаад ч юм метро энгийн үеэсээ хүн ихтэй байх чинь.
Утасаараа бичлэг үзэн явж байтал гэнэт нуруунд минь хүн хүрэх шиг болоход нь түлхэгдээд л тэгсэн байх гэж бодов. Тэгсэн чинь энэ удаа бүр нурууны арай доохон хүрэх нь тэр.
Аааш арай ч дээ. Ийм том метроноос гаж донтонтой хэсэгт суучихсан юм уу даа!
Ганцхан буудал үлдчихсэн болохоор тайван явья гэсэн ч сүүлдээ ичих нүүргүй н*вш чинь бүр өгзгөнд хүрээд унах нь тэр.
Би нүднийхаа булангаар хоёр тийш хартал хоёр залуу байсны нэг нь костюмтай харин нөгөөх нь савхи жинстэй залуу байсан юм.
Ойлгомжтой савхи жинстэй нь л бололтой.
Яг буух болсон чинь миний өгзөгнөөс бүр базаад авах нь тэр.
Уур хүрэн шууд л миний араас гарч ирсэн нөгөө залуугийн араас гүйн:"Хөөе чи! Заваан гаж донтон минь!" Гэж орилтол тэр залуу эргэж харснаа өөр лүүгээ заан:"Хэн би юу? Уучлаарай та хүн андуураагүй биз?" Гэв.
Инээд хүрчихлээ байна.
Би гараа ташаандаа аван:"Та сая метронд хэдэн буудлын турш хүний нандин сайхан эрхтэн дээр зөвшөөрөлгүй гараа тавиад ирсэн гаж донтон мөн биз дээ?!" Гэхэд тэр залуу бүр сонин харан:"Уучлаарай та хүн андуураад байна. Би тийм хүн биш. Галзуу юм уу хаашаа юм" гэчихээд цаашаагаа явчихлаа.
Эрээ цээргүй, тэгчихээд бас би биш гэнэ шүү!
Би ч өөрөө шинэ ажлаасаа хоцрох гээд байсан учраас хурдхан шиг л гүйх алхах хоёрын хооронд компани дээр ирлээ.
Хөөх том юмаа. Яахав энэ компанаас нөхөр олчихвол хоёр жил ажиллаад гарахад болох л юм байна.
Хувиарлагдсан хэлтэс рүүгээ явахад манай хэлтэс их том санагдав.
Өмнө нь хальт явж үзэхэд орсон хэлтэсүүдээс бага зэрэг том юм.
Би багийн ахлахынх нь өрөөг тогшиход нэг залуу "ороорой" гэх нь дуулдлаа.
Хаалгыг нь татан ороход нэг залуу суух бөгөөд:"Сайн байна уу? Намайг Марк гэдэг. Марк-тингийн хэлтэсд тавтай морил" гэж танилцуулав.
Нүд, ам, дух, чих, хацар, ам, хоолой, зүс царай гээд модел юм шиг залуу сандал дээр сууж байлаа.
Би бөхийн:"Шинээр ирсэн ажилтан Ким Юуна байна"
Марк толгой дохин:"Эхний долоо хоног дадлага хийх маягаар ажиллахаа мэдэж байгаа байх. Би чамд гарч хэлтэсээ танилцуулъя" гээд намайг дагуулаад гарлаа.Тэгсэн чинь яг хэлтэсийн хаалгаар нөгөө метронд таарсан гаж донтой амьтан ороод ирэх нь тэр.
Муу заваан гаж донтон намайг дагасан юм байх даа?!
Гайхаж дуусаагүй байтал сууж байсан ажилчид босон бөхийгөөд:"Өглөөний мэнд хэлтэсийн даргаа" гэж мэндлэх нь тэр.
Юу?! Энэ гаж донтон хэлтэсийн маань дарга юм уу?!
Тэр ч бас намайг харчихаад гайхан:"Хэн юм" гэхэд Марк:"Шинээр ирсэн ажилтан" гэхэд тэр хөмсгөө зангидан өөрийнх нь бололтой өрөө рүү орчихлоо.
Марк нь намайг ажилчидын дунд авчиран:"Манайд өнөөдрөөс ажиллах дадлагын ажилтан. Та нар тусалж дэмжээрэй. Мина чи үлдсэн юмнуудаа танилцуулчих" гээд нэг хөөрхөн хүүхэнд хандан хэллээ.
Тэр бүсгүй өөрийгөө Мина бусдыг Жэхён, Сэёон, Марк, Дуёон, Юран гэж ажилчидаа танилцуулгаад даргаа И Тэюун гэв.
Миний байрлах ширээг ч бас зааж өгөөд танилцаж дууслаа.
Дадлагажигчид нэг зааварлагч хүн байх ёстой учраас миний зааварлагч Марк болсон юм. Тэр надад долоо хоногт болох хурал хувиар бас үйл ажиллагаа, дүрэм журам бичсэн ном өгөөд сайн танилцаарай гэв.
Бодоод байхад шал тэнэг юмаа ямар дарга хүн гэхээрээ савхи жинстэй ажилдаа ирдэг байна. Хөөрхий ажилчид нь гаж донтой хүнтэй хамт ажилладагаа мэдэхгүй өрөвдөлтэй юмаа. Ингэж байгаад эмэгтэй ажилчидад ямар нэг юм болвол яана.
Ингээд ерөнхийдөө эхний өдөр дүрэм журам гэх зүйлстэй танилцаж компани хэлтэсээрээ явж үзээд л дууссан.
Бүгд хамтдаа ажлаас гарж явахад Тэюун ирэн:"Өнөөдөр шинэ хүн ирсэн гэж тэмлэглэх хэрэггүй шүү" гэчихээд явчихлаа.
Өө бүр ажлын хүмүүсийг маань базчихсан юм байна шд.
Мина санаа алдан:"Чамтай уул нь тэмдэглье гэж манайхан ярьсан юм. Даанч дарга үгүй гээд байхад яалтай билээ"
Сэёон:"Чамайг жинхэнэ ажилтан болохоор чинь бид нар заавал тэмлэглэнэ"Хүүхнүүд л болсон хойно эхний өдөртөө л тэдэнтэй танилцаад найзууд, эгч дүүс болчихсон.
Харин залуус нь... дүүрэн царайлаг залуусыг нэг газар харах амаргүй байсан шүү. Нүд гялбаад л.
Гэхдээ л итгэж өгөхгүй юм. Тэр гаж донтой бас заваан ааштай амьтан хэлтэсийн маань дарга гэж үү дээ?
A/N: Хүмүүсд сонирхолтой байвал ойр ойрхон оруулнаа<3
YOU ARE READING
Hey you! |Complete|
RomanceБи орилон:"Хөөе муу гаж донтон минь!" Гэхэд нөгөө залуу өөр лүүгээ зааснаа:"Би юу?" Гэв. Би:"Чамаас өөр хэн байна гэж! Гаж донтон минь яг одоо наанаа зогс!" Гэж орилоход тэр гайхан ийш тийш харан зогсоно. Бурхан минь гэхдээ одоо болтол ойлгохгүй н...