Гэртээ ирчихээд нөгөө зүйлийг нь уншиж дуусахад бараг үүр цайх дөхөж байлаа.
Энэ муугаас болж нээрээ хайран нойроо алдах ч гэж дээ.
Өглөөний цайгаа тайван уучихаад ажил дээрээ яарсан юмгүй тайван ирлээ.
Нэг сонин юм нь И дарга өнөөдөр яг цагтаа ирсэн байсан юм.
Юран эгч бол И даргын нарийн бичиг. Гэхдээ одоо тэтгэвэртээ гарах их дөхчихсөн байгаа гэж сонссон.
Юран эгч:"Дадлагажигчийг дуудаж байна!" Гэхэд нь би санаа алдан хөлөө чирсээр даргын өрөө рүү орлоо.
Тэрээр над руу нэг хялам хийснээ:"Чи хувин авчираад өрөөг минь цэвэрлэчих" гэв.
Би гайхан:"Энэ өрөөг цэвэрлэгч цэвэрлэдэггүй юм уу?"
И Дарга:"Манай цэвэрлэгч амарчихсан байгаа. Болж өгвөл хурдан цэвэрлээрэй. Би тоостой орчинд дургүй" гэх нь тэр.Вуа энэ чинь ямар өдчихсөн амьтан бэ?!
Би доошоо буун цэвэрлэгчийн өрөөг хайлаа. Тэгээд цэвэрлэгчээс бээлий хувин бас бусад зүйлсийг авчихаад өрөөнд нь ирэхэд тэр нөгөө л нэг цаасаа ширтэн сууж байв.
Хнн энэнд цаас ширтэхээс өөр ажил байхгүй юм шив дээ.
Эхлээд өрөөг нь чийгтэйгээр цэвэрлэж эхлэлээ. Үнэндээ өглөөхөн цэвэрлэчихсэн юм шиг л цэвэрхэн байсан гээд боддоо.
Тэюун:"Дадлагажигч дараа нь цэцэгнүүд арчаарай"
Би:"За ойлголоо"Тэюун:"Дадлагажигч аа энэ хогийг ч бас гаргаж хая"
Би:"мэдлээ"Тэюун гутлаараа шал руу заан:"Тэр хардаа толбо болчихсон байна. Сайн хичээнгүйлэн арчих хэрэгтэй шдээ. Би нүүрээ харж байж л санаа амрах болохоор" гэснээ над руу харан муухай инээмсэглэлээ.
Ямар зивүүн амьтан бэ?!
Тэюун:"Дадлагажигч аа. Чи энэ агааржуулагчийг дутуу арчсан байна"
Би хөмсгөө зангидан:"Үгүй ээ зүгээр л байна даа" гэхэд тэр агааржуулагчийн үлээдэг хэсэг рүү заан:"Энд ямар их нян үржинэ гэдгийг мэдэж байна уу? Ийм юмаар хүн амьсгалаад байвал сайн юм лав болохгүй шүү"Ямар нохойн баас шиг юмаа яриад байгаа амьтан бэ!
Би сүүлд нь агааржуулагч цацаж байхад тэр:" Сайн цацаарай" гэхэд нь би албаар түүн рүү ихэнх хэсгийг нь цацахад тэр ханиалган:"Хөөе хүн аллаа шдээ чи" гэхэд нь би инээмсэглээд:"Аан уучлаарай энэ хавиар дэндүү их нян байгаа юм шиг санагдаад" гэв.
YOU ARE READING
Hey you! |Complete|
RomanceБи орилон:"Хөөе муу гаж донтон минь!" Гэхэд нөгөө залуу өөр лүүгээ зааснаа:"Би юу?" Гэв. Би:"Чамаас өөр хэн байна гэж! Гаж донтон минь яг одоо наанаа зогс!" Гэж орилоход тэр гайхан ийш тийш харан зогсоно. Бурхан минь гэхдээ одоо болтол ойлгохгүй н...