:"Юун-а! Босоорой! Хоцорлоо!" Гэж орилон түүнийг сэгсчихэд тэр утасны цагаа харснаа год үсрээд босоод явчихлаа.
Энэ бол бид үерхээд за байз нэг сар хагасын дараах өглөө юм. Өөрчлөлт гэвэл бид хоёр илүү дотно болсон. Би Тэюуныг та гэж дуудахаа больсон. Өөр ч нэг их юм байхгүй юм шиг байна.
Өчигдөр орой кино үзээд нилээн орой унтсан болохоор өглөө хоцрох шахан сэрсэн нь энэ байв.
Хурдан гэрээсээ гараад машиндаа суун ажлын зүг хөдлөлөө.
Тэюун:"Нээрээ өнөөдөр цайны цагаар гарах ажил байгаа шүү. Сануулаарай" гэхэд нь би толгой дохин тэмдэглэл дээрээ бичэв.
...
Би түүний өрөөний хаалгыг тогшин:"Орж болох уу?" Гэхэд тэр болно гэлээ.
Ширээн дээр нь өчигдөр бэлдсэн савтай хоолоо тавиад:"Өглөө юм идэж амжаагүй болохоор аваад ирлээ" гэхэд тэр инээмсэглэн:"Найз бүсгүйтэй байх ийм сайхан юм уу? Даанч би ажлаа хийж байгаа болохоор идэж чадахгүй нь. Чи ам руу минь хийгээд өгөхгүй биз?"
Би нүдээ томруулан:"Нэг ёсондоо чамайг хоолло гэж үү?" Гэхэд тэр толгой дохив.Савтай хоолоо задлаад ам руу нь савхаар халбагадан хийхэд тэр:"Босож зогсоод хэцүү биш байна уу? Суу лдаа" гээд гуяан дээрээ товшилоо.
Би:"О.О ө..өвөр дээр чинь суу гэж үү?" Гэхэд тэр инээн:"Эсвэл мөрөн дээр суумаар байгаа юм уу?" Гэхээр нь би инээн толгойгоо сэгсрээд өвөр дээр суув.
Түүн рүү савхтай гараа ойртуулахад тэр гарыг минь буулгаад уруул дээр минь үнсэх нь тэр.
Эхэндээ тэр зөөлөн үнсэж байсан хэрнээ хоёр гараараа шанаанаас минь барин улам хүчтэй үнсэж эхлэв. Амьсгаа авч чадахаа болиод түүнийг өөрөөсөө арай гэж түлхэхэд тэр доош харан:"Уучлаарай гэхдээ би хэдий хүртэл тэвчих хэрэгтэй юм бэ?" Хэмээн асуулаа.
Сүүлийн үед бидний хооронд энэ асуудал их хүчтэй яригдаж байгаа гэхэд болно. Тодруулбал дотно харилцаа. Би түүнд итгэдэг. Гэхдээ яг цаг нь болсон юм шиг санагдаагүй учраас татгалзахад тэр ч бас намайг ойлгон намайг хүсэх хүртэл хийхгүй гэсэн. Гэхдээ Тэюун ойрын хэд хоногт иймэрхүү зүйлс олон хийгээд байгаа учраас би үнэндээ яахаа мэдэхгүй балмагдаад байна.
Гэнэт хаалга тогших сонсогдож би түүний өвөр дээрээс год үсрэн босоод өрөөнөөс нь Марк ахтай зөрөн гарлаа.
Зүрх хаах гэж байна шдээ.
...
Цайны цаг дөхөхөд ажлынхан хамт хооллоё гэсэн ч дарга гарах ажилтай гэсэн учраас одоо түүний машинд суугаад хаа нэг тийшээ явж байна.
YOU ARE READING
Hey you! |Complete|
RomanceБи орилон:"Хөөе муу гаж донтон минь!" Гэхэд нөгөө залуу өөр лүүгээ зааснаа:"Би юу?" Гэв. Би:"Чамаас өөр хэн байна гэж! Гаж донтон минь яг одоо наанаа зогс!" Гэж орилоход тэр гайхан ийш тийш харан зогсоно. Бурхан минь гэхдээ одоо болтол ойлгохгүй н...