Би:"Тэюун-а гүжээлжгэнэ идий! Тэюун-аа~~~ сэрээд надад гүжээлжгэнэ аваад өг гуйж байна тэхү~~~" гэхэд тэр над руу нэг нүдээ нээж харчихаад хөнжил дөө шигдэн:"Шөнийн гурван цагт ямар дэлгүүр вэ?!" Гэлээ.
Би хошуугаа унжуулан:"Би уйллаа шүү! Би уйлуул хүүхэд дагаад уйлна даа" гэхэд тэр босож суучихаад намайг тэврэн:"Заза уйлж болохгүй за юу? Би одоо аваад ирье чи хүлээж бай" гээд хувцасаа өмсөөд хацар дээр үнсчихээд гараад явлаа.
Энэ бол жирэмсний гурав дахь сар. Жирэмсний гормон намайг ихээхэн эмзэг болгож орхисныг юм л болвол нулимс гоожчих гээд байгаагаас харж болно. Хөөрхий намайг уйлчихна гээд Тэюун юм юм л барьж гүйгээд хөөрхөн.
...
Би нусаа татан:"Юун-а би таргалчихсан байна" гэхэд түүний нүд нь томорч ирээд:"Үгүй ээ миний хайр чинь юун тарган. Хардаа? Ийм хөөрхөн. Манай Тэмин гараад ирвэл миний хөөрхнөө нь буцаад жижигхээн гэдэштэй болно даа?" Гэхэд нь би толгой дохилоо.
Би:"Тэюун ааа! Түлхүүрээ унагачихлаа. Аваад өг!" Гэсээр орилоход тэр гарч ирэн унасан түлхүүрийг авч өгөөд гутлыг минь үдэж өгөв.
Таван сар өнгөрч гэдэс томорсон учраас асуудал их болж эхлэлээ. Тонус өгсөн учраас машин ч унаж болохгүй. Тэюун л намайг бөөцийлж өндөг шиг өнхрүүлэн явна шүү дээ.
Тэюун:"Чи тэгээд эмнүүдээ цагт нь уухгүй яах гээд байгаа юм бэ? Бага маяглаарай Юуна гуай" гэж зэмлэхэд нь би доошоо харан хуруугаараа оролдоод:"Би уусан уусан дэгсэн чинь чи уугаагүү угаагүй дигдээд байхын. Би эмнүүдээ цагт нь уусан за" гээд түүн рүү хэлээ гаргачихаад өрөө рүүгээ явлаа.
...
Би хаалгыг нь нүдэнд:"Юун-а би тэвчихгүй нь ээ хурдлаарай!" Гээд түүнийг ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд нь зөрөн орлоо.
Би:"Хайраа би доошоо харж унтмаар байна! Чи ер нь надад нүхтэй ор аваад өг. Эсвэл энэ ороо цоолчих уу?" гэхэд тэр толгойг минь илэн:"За хайр нь аваад өгнөө. Одоо унт" гээд бүүвэйлж эхлэв.
Долоон сар. Унтахад ч хэцүү бас босож явахад ч хүндрэлтэй болж эхлэлээ. Хүү минь үнэхээр том болж байгаа учраас жижиг биеэнд маань том гэдэс их л эвгүй харагдана. Мөн гэдэс гуя гэх мэт газруудаар хайрын марк (язралт) үүсэж эхлэв. Гэхдээ зүгээр дээ хүү минь л эрүүл бойжиж байвал миний бие ч хамаа алга.
...
Би:"Хайраа, ханиа, хөөрхнөө, царайлаг аа!"
Тэюун:"Юу? Юу гуйх гэсэн юм?" Гэвэл би нүдээ тормолзуулан:"Надад цамцаа өгөөч? Бүүүх цамцаа өгөөч?" Гэхэд тэр инээн:"Би тэгээд шалдан явах юм уу?" Гэсээр гэдэс рүүгээ заалаа.
YOU ARE READING
Hey you! |Complete|
RomanceБи орилон:"Хөөе муу гаж донтон минь!" Гэхэд нөгөө залуу өөр лүүгээ зааснаа:"Би юу?" Гэв. Би:"Чамаас өөр хэн байна гэж! Гаж донтон минь яг одоо наанаа зогс!" Гэж орилоход тэр гайхан ийш тийш харан зогсоно. Бурхан минь гэхдээ одоо болтол ойлгохгүй н...