Өглөө гэрээсээ гарах гэж бөөн юм боллоо. Өчигдөр орой хамаатны эгч нар хүүхдүүдтэйгээ шинэ ажлыг тэмдэглэнэ гэж ирээд гэр баахан буулгаж гарсан.
Метронд суухад хамаагүй сэлүүхэн байсан болохоор их сэтгэл сайхан ирлээ.
Гэхдээ сэтгэл санаа их сайхан байгаад гэнэт сэтгэл уначихвал болохгүй юмсан.
Би:"Өглөөний мэнд!" Гэхэд ажилчид ч бас надтай мэндлэв.
Даргын өрөөнд хүн байхгүй байхаар нь Маркаас:"Өнөөдөр Дарга ирээгүй юм уу?"
Марк ах шилэн хаалганы дээгүүр харан:"Аан ирээгүй юм шиг байна. Зүгээр дээ эрт ирдэггүй юм" гэж хариулав.Дарга байж залхуу хойрго нөхөр байхнээ.
Ажил ч эхлэж зааварлагч маань өнөөдөр надад шинэ бичиг баримт танилцуулж яаж засаж янзлах юу нэмэх тухай зааж байлаа.
Тэгээд өдөр тийшээ дарга маань ирэв.
Өчигдөр эгч нарыг ирэхэд гэртээ хийсэн жигнэмэгээ гаргаж ирээд ажилчидад тараалаа.
Ммм магадгүй даргад өгөх хэрэгтэй байх тиймээ. Гаж донтон ч гэсэн хүн шдээ.
Түүний өрөөний хаалгыг тогшин:"Орж болох уу?" Гэхэд дотроос ор гэх сонсогдлоо.
Ямар захирангуй юм бэ?
Би чимээгүй жигнэмэгээ ширээн дээр нь тавихад тэр бичиг цаасаа харж байснаа жигнэмэг рүү харан:"Юу юм?" Гэснээ:"Аан за уучлалт гуйгаад өгч байгаа юм уу? Ойлголоо гарч болно"
Хөөх энэ чинь харин ямар хөөрчихсөн амьтан бэ?!
Би хоолойгоо засаад:"Уучлалт гуйж байгаа юм биш. Зүгээр л сэтгэл гаргаад дайлж байгаа юм" гэчихээд гарлаа.
Өөдөөс минь харж суудаг Дуёон ах жигнэмэгийг хазан:"Их гоё амттай юмаа. Баярлалаа" гэв.
Ийм хүн л сайхан юм шдээ. Хүнд баярлалаа гээд хэлчихдэг.
Төд удалгүй дарга өрөөнөөсөө гүйж гарч ирээд ариун цэврийн руу маш хурдтай орчих нь тэр.
Яасан юм бол?
Тэгснээ маш ууртай царайтай гарч ирээд:"Дадлагажигч яг одоо миний өрөөнд орж ир!" Гэж их чанга дуугаар хэлэх нь тэр.
Мина эгч над руу харан толгой сэгсрээд:"Юу буруу хийчихсэн юм? Өршөөлгүй байх даа" гэсээр үлдлээ.
Би өрөөнд нь ороход тэр ширээгээ тулан:"Хүнийг гаж донтон гэж дуудна. Бас уучлалт гуйхгүй хэрнэ шүд угаагчтай жигнэмэг өгнө гэнээ!"
YOU ARE READING
Hey you! |Complete|
RomanceБи орилон:"Хөөе муу гаж донтон минь!" Гэхэд нөгөө залуу өөр лүүгээ зааснаа:"Би юу?" Гэв. Би:"Чамаас өөр хэн байна гэж! Гаж донтон минь яг одоо наанаа зогс!" Гэж орилоход тэр гайхан ийш тийш харан зогсоно. Бурхан минь гэхдээ одоо болтол ойлгохгүй н...