Тэюун:"Хайраа! Гурван сар болсны баярын мэнд хүргэе!!!" Гэж шөнийн гурван цагт буйдан дээр унтаж байсан намайг цочоон сэрээлээ.
Би нүдээ нухлан:"Юун-а чи хэзээ ирж байгаа юм бэ? Уучихсан юм бол Жэхёныд хоноод ирэхгүй. Яаж ирсэн юм" гэхэд тэр цамцаа тайлан буйдан дээр хажууд чихэн хэвтээд:"Дуудлагын жолоочоор хүргүүлж ирсэн юмаа. Хайраа хайрдаа уурлаагүй тэ?"
Би дух руу няслан:"Тэнэг амьтан. Чи байхгүй болохоор би гэртээ хөлдөж үхэх шахлаа" гэхэд намайг энгэртээ тэврэн:"Ниах гүнж минь даарсан юм уу? Хөөрхөн шдээ. Удсанд уучлаарай. Одоо унт даа" гэв.Үерхэж эхлээд хэдэн сарын нүүрийг үзсэн бид хоёр. Ингээд амьдраад л байна. Нөгөө дарга чинь одоо миний хажууд хонь болж байна шдээ. Гэхдээ намайг нөхрөө баздаг гэж битгий бодоорой би тэгдэггүй шүү.
...
Амралтын өдөр учраас унтаж унтаж сэрээд Тэюун ч босон шүршүүрт орлоо.
Хоол хийн зогсож байтал Тэюуны утсанд мессеж ирэв.
Ер нь бид бие биенийхээ утасанд нээх хүрээд эсвэл оролдоод байдаггүй. Хүний хувийн зүйл гэж бас байдаг шүү дээ.
Гэхдээ юу ирснийг нь хармаар санагдаад болсонгүй.
Би:"Ганцхан харчихад юу нь болохгүй байх вэ дээ" гэж амандаа үглэсээр утас руу нь гараа сунгалаа.
0701? Өөрийнх нь төрсөн өдөр биш.
Тэгвэл 1234? Бас л биш.
Аан тэгвэл 0703? Вуа миний төрсөн өдөр юм байна шд. Ингээд хайр хүргээд байдаг ийншдээ.Түүний утсан дээр баахан тоглоом бас ажлын зүйлсээс өөр юм байгаагүй. Харин зураг дотор нь хаалттай хавтас байв.
Юу вэ? Яахаараа хаалттай хавтас байдаг билээ? Арай? Бусад залуус шиг нөгөө хачин хачин сэтгүүл дээр байдаг нүцгэн хүүхэн шуухан? За тайван. Тэюун тийм хүн биш шүү дээ. Юуна тайван бод.
Магадгүй Рүбигийн зураг. Хөөрхий би нохойны харшилтай болохоор яах аргагүй Рүбиг ээждээ өгсөн. Бас хааяа нэг зургийг нь харж тайвширдаг юм болов уу?
Код нь юу байж болох вэ?
Дахиад өөрийнхөө төрсөн өдрийг хийсэн чинь онгойчих нь тэр.
Юу вэ? Миний зурагнууд? Хүүе энэ багын зурагнуудыг хаанаас олсон юм бол?
Хамгийн сүүлд хийсэн зураг нь уржигдар би даараад малгайтай цамцандаа шигдээд гоймон сорж суугаа зураг байв.
YOU ARE READING
Hey you! |Complete|
RomanceБи орилон:"Хөөе муу гаж донтон минь!" Гэхэд нөгөө залуу өөр лүүгээ зааснаа:"Би юу?" Гэв. Би:"Чамаас өөр хэн байна гэж! Гаж донтон минь яг одоо наанаа зогс!" Гэж орилоход тэр гайхан ийш тийш харан зогсоно. Бурхан минь гэхдээ одоо болтол ойлгохгүй н...