Тэмцээн болсноос хойш хэдэн хоног өнгөрч бас би даргад нөгөө цамцыг нь буцааж өгөөгүй л байгаа.
Өглөө эрт босож бүх юмаа жин тан болгочихоод гэрээс гарлаа.
Нар шараад л сайхан өглөө байх чинь.
Метронд суудал дээр суугаад тонгойн гутлаа арччихаад босох гэсэн чинь харалдаа байх залуугийн гар урд нь зогсох бүсгүйгийн өгзөгнд хүрээд байх нь тэр.
Мэдрэл н*вш чинь! Ингэхэд ямар танил царай вэ? Өмнө нь харж байсан юм болов уу?
Өөө муу гаж донтон нөгөө дээрийн хослолтой залуу байна шүү дээ. Бурхан минь! Омо тэгэхээр... үнэхээр И дарга ямар ч буруугүй байх нь.Нөгөө бүсгүй байн байн эргэж хараад л их таагүй зогсохоор нь би босоод залуугийн мөрөн дээр нь цохин:"Чи наад бүсгүйгээсээ жоохон зайтай зогсохгүй юу?" Гэхэд нөгөө залуу муухай харан:"Чиний хажууд зогсоогүй л бол болоо юм биш үү? Дуугүй цаашаа яв" гэв.
Аятайхан хэлээд байхад болихгүй юм бол чиний л хохь шүү.
Би түүний мөрнөөс нь татан хамаг хүчтэйгээрээ шанаадан унагаахад тэр том харан:"Энэ хүүхэн чинь өвчтэй юм уу? Зүгээр байгаа хүнийг" гэсээр ам нь ангалзана.
Бүх хүмүүс хараад байх чинь.
Би инээн:"Зүгээр байгаа хүн? Чам шиг гаж донтой амьтанг зүгээр гэдэггүй юм. Эмнэлэгт хэвтвэл таарна. Заваан гаж донтон чинь" гэхэд тэр босож ирээд гараас минь татан:"Мэдрэл муутай хүүхэн хэнийг гаж донтон гээд байгаа юм. Зүгээр байгаа хүнийг цохиж унагаагаад. Та нар харсан биз!"
Гэнэт ард зогсож байсан хүн:"Саяны бүсгүйд хүрж байсан чинь үнэн биз дээ олон хүмүүс харсан. Одоо гараа тавь" гээд гарыг нь салган намайг татахад би сая л тэр хүнийг И дарга болохыг анзаарлаа.
И дарга нөгөө залууг цохиж унагаан:"Ганц л цохьсон шүү. Дараа дахиж ийм байдалтай таарвал цагдаад өгнө гэж мэдээрэй" гэхэд яг буудал дээр ирж тааран тэр намайг дагуулаад буув.
Тэр урд алхан харин би юу хэлэхээ мэдэхгүй араас нь чимээгүй дагана.
Тэр гэнэт эргэж харан:"Ийм хүнтэй яах гэж орооцолдсон юм. Тэр эргүүлээд ямар нэг зүйл хийсэн бол яах юм?"
Би доошоо харан:"Юу харин өөрийн мэдэлгүй л" гэхэд тэр хөмсгөө зангидан:"Тэгээд бас битгий араас дагаад бай! Зүгээр х-хажууд алхаад яв" гэснээ яваад өгөв....
Би:"Даргаа нөгөө цэгцлэ гэсэн бичиг баримт чинь энэ. Бас нөгөө энэ" гээд шүүсээ ширээн дээр нь тавьхад тэр над руу харан:"Сэтгэлээрээ өгч байгаа юм уу? Баярлалаа" гэхэд нь би толгойгоо сэгсрээд:"Юу нөгөө... би буруу бодсон байна лээ. Гаж донтон гэж дуудсан уучлаарай л гэж хэлэх гэсэн юм" гэж тайлбарлахад нь жуумалзан:"Заза ойлгосон. Гарч болно"
Би гарах гэж байгаад яг санан:"Юу даргаа өдөр хамт хоолонд орох уу?" Гэхэд тэр нэг хөмсгөө өргөн харахад нь би гараа савчуулан:"Үгүй ээ тэгж хэлэх гэсэн юм биш. Марк ах бүгдээрээ хооллоё гэж хэлсэн болохоор л" гэхэд тэр "ойлголоо. Би хамт гарна" гэж хэллээ.
...
Өдрийн хоолны цаг болон бид хамт даа үхрийн хавирга идэхээр суулаа.
И дарга түрүүлж авдагаараа авсан ч дутчихсан бололтой яаж авахаа мэдэхгүй хараад байсныг Мина эгч анзааран:"Даргаа таньд дахиад захиалах уу?" Гэхэд Жэхён ах:"Эсвэл миний энд байгаагаас авдаа" хэмээхэд тэр над руу харан:"Ким ажилтаныхаас авбал зүгээр үү" гэх нь тэр.
Би гайхан:"Айн? Аан юу нөгөө болно. Бишээ тиймээ болно байхаа" гэхэд тэр миний тавагнаас авлаа.
Юу вэ гэнэт л нөгөө баахан бактери юу, юу яриад байсан хүн чинь. Ярьсан даа л байгаа ч дээ. Битгий ийм сонин зан гаргаад бай!
Ажил их байгаагүй учраас би И даргыг тараагүй байсан ч яг цагтаа тараад гэртээ ирлээ.
Би байрны эзний хаалгыг нүдэн:"Эгчээ! Удахгүй цалин буугаад өгчих байсан шдээ" гэхэд тэр хаалгаа огцом онгойлгон:"Би өгөх нь үү гэж зөндөө харсан. Бас мөнгөтэй хүн нь түрээслэнэ гэсэн болохоор чи явж үз. Мөнгөтэй болох юм бол өөр байр олдоно шдээ. Яв яв" гэчихээд хаалгаа хаачих нь тэр.
Уул нь өнөөдөр их сайхан өдөр байсан юмсан. Яг ингэж дуусах гээд маяглаад байж лдээ.
Гэртээ ирэхэд үүдэнд миний эд хогшилийг бүгдийг нь гаргаад тавьчихсан байсан ба хаалганы цоожийг ч бас сольчихсон байсан учраас би байрнаасаа хөөгдсөнөө мэдсэн юм.
Очих газар байхгүй. Шатан дээрээ сууж байгаад үүргэлчихэж. Нэг мэдэхэд хүн надад хүрэхэд нь цочин харвал И дарга байлаа.
Тэр гайхсан байртай:"Ким ажилтан энд юу хийж байгаа юм?"
Би толгойгоо унжуулан:"Гэрээсээ хөөгдчихлөө. Очих газар байхгүй болохоор яаахаа мэдэхгүй л байна. Ямар нэг газар луу явлаа гэхэд энэ эд хогшилоо яах вэ гээд л. Тэгээд эндээ унтаж байна" гэхэд тэр:"Гэртээ очиж болохгүй юм уу?"Би инээн:"Очоогүй 2,3 жил болчихоод одоо гэнэт очиж болохгүй шүү дээ" гэхэд тэр хоолойгоо засан:"Я-яахав манайд илүү өрөө байгаа лдаа. Чи байж болно"
Би түүнрүү хараад инээмсэглэн:"Үнэхээр байж болох юм уу?" Гэхэд тэр нүдээ эргэлдүүлэн:"М-мэдээж мөнгө төлнө за юу. Бас манай ажилтан болохоор л ингэж байгаа юм. Илүү дутуу юм бодох хэрэггүй" гээд чимээгүй байснаа:"Одоо тэгвэл юмыг чинь оруулах уу?" Гэлээ.A/n: хүүү хүлээсэн хүмүүс байна уу^^
YOU ARE READING
Hey you! |Complete|
RomanceБи орилон:"Хөөе муу гаж донтон минь!" Гэхэд нөгөө залуу өөр лүүгээ зааснаа:"Би юу?" Гэв. Би:"Чамаас өөр хэн байна гэж! Гаж донтон минь яг одоо наанаа зогс!" Гэж орилоход тэр гайхан ийш тийш харан зогсоно. Бурхан минь гэхдээ одоо болтол ойлгохгүй н...