Хуучин ажилтан

1.5K 178 18
                                    

:"Ааааа!!!" Гэж чанга орилох дуунаар нүдээ нээн сэрлээ.

Дарга гэж нэг юм хүн явуулахгүй тас тэвэрчихээд тавихгүй байсан тэр чигтээ унтчихаж.

Тэр над руу аймар харан:"Ч-чи миний орон дээр юу хийж байгаа юм?" Гэхэд нь би эвшээлгэн:"Юу юу хийж байгаа юм гэж. Өчигдөр хамт хоноо биз дээ" гэвэл түүний нүд нь томрон:"Тийм байх боломжгүй миний хувцас хунар яасан?" Гэхэд түүнрүү харвал тэр ер нь өмдтэйгөө харин цамцгүй байсан юм.

Би суниалган:"Өөрөө л дуртай даа тайлж хаячихаад. Ядаргаатай юм гээд тайлаад шидээ биз дээ" гэхэд тэр бүр амаа хагас ангайлган:"Чи, чиний хувцас яасан юм?"

Би өөрлүүгээ харан:"Аан жинсэн өмдтэй халууцаад үхэх гээд тэгээд тайлчихсан юм" гээд босон өрөө рүү гээ явахад тэр юу ч ойлгоогүй царайтай үлдлээ.

Инээдтэй юм бэ. Одоо толгой дотор нь юу болж байгаа болдоо. Бүр инээд хүрчихлээ.

Бодвол шартаж байгаа байх гээд зутан хийж бэлдээд түүний хаалгыг тогшвол тэр усанд ороод гарч ирсэн бололтой зогсож байв.

Орж ирэхэд тэр сандран цээжээ дараад:"Юу ч-чи яах гэж орж ирсэн юм? Ц-цаашаа зогсоорой" гэхэд нь би инээгээд:"За ямар сүртэй юм. Өчигдөр налж унаад байсан байж. Өөрөө ер нь өчигдөр болсон юмаа санаж байна уу? Чиний үс чинь гоё үнэртэй юм? Өөрөө явуулахгүй байсан байж бас цаашаа хэвт гээд байсан байхаа?" Гэхэд тэр сонин царай гарган:"Юу би үнэхээр тэгсэн юм уу?"

Би толгой сэгсрэн:"Юу хийснээ нэг ухаараад надтай яриарай. Болсон явдалдаа өөрөө хариуцлага хүлээнэ шүү. Одоо бууж хоол ундаа ид" гэхэд тэр юу ч ойлгоогүй царайтай толгой дохисоор үлдлээ.

Ингээд бид цайгаа ууж тэр машинаа барьж чадахгүй нь гэсэн болохоор би машиныг нь барьсаар ажил дээр ирэв.

Би:"Өглөөний мэнд!" Гээд орж ирэн мэндэлсэн боловч хүмүүсийн анхаарал шал өөр зүйл дээр байв.

Би хоолойгоо засан:"Хүүеээ! Намайг тоогоод харчихаач?" Гэхэд тэд холдоход дундаас нь танихгүй залуу гараад ирэх нь тэр.

Хүүеэ энэ чинь одоо ганц залуу дээр бүтэн хэлтэсээрээ ялаа шиг шавчихсан яаж байгаа нь энэ вэ?

Нөгөө залуу над руу хараад:"Шинээр ирсэн нарийн бичиг гэсэн байхаа. Би хуучин ажилдаг байсан ажилтан. Накамото Юта гэдэг. Чамайг?" Гээд гараа сунгахаар нь гараас нь атган:"Аан тийм үү? Ким Юуна гэдэг. Танилцсан даа таатай байна" гэлээ.

Миний нөгөө талд байдаг хоосон суудал тэр залуугийнх болж таарсан юм.

Шинэ залуутай ажилийнх нь талаар ярилцаж байтал тэр инээмсэглэсэнээ:"Чи хөөрхөн юмаа" гэх нь тэр.

Би инээн:"Хичнээн би япон хэл мэддэггүй байх боломжтой байсан ч хүний өөдөөс хараад шууд ингээд хэлж болдог хэрэг үү?" Гэхэд тэр чанга инээгээд:"Би зүгээр л шударга байхыг хүссэн юм" гэв.

Яг энэ байдлыг таслаж азаар И дарга намайг өрөөндөө дуудсан юм.

Би:"За даргаа? Ямар ажил гараав?" Гэхэд тэр толгой сэгсрэн:"Энэ ажлын талаар бишээ. Би бодоод бодоод үүнээс өөр гаргалгаа огт олсонгүй"

Тэгэхээр дарга гуай ажилаа биш согтуугынхаа явдлыг санах гэж үйлээ үзэж суугаа байхнээ. Ёооё шоолмоор ч юм шиг хөөрхөн ч юм шиг. 

Тэрээр над руу их л нухацтай харан:"Ю-юулдаа б-бид нөгөө болохгүй юм хийчихээ юу?"
Би нүдээ онийлгон:"Юу гэнээ?!" Гэхэд тэр сандран:"Үгүй э нөгөө юу лдаа яахав үр дагавар гарвал би хариуцлагыг нь үүрэх боло" гээд ярьж байхад нь би чангаар инээхэд тэр гайхан харлаа.

Би амаа даран:"Та чинь одоо ямар балай булайгаа яриад байгаа юм бэ? Та өчигдөр надаар авхуулаад тэгээд бөөлжсөн чинь миний гутал руу үсэрчихээ биз дээ? Би тэрийг л ярьсан юм. Иймээ тиймээ юм болоогүй учраас олон юм бодолгүй одоо явж хоолоо идье" гээд гарав.

Ёстой нээрээ.


Ютаг ирсэнийг тэмдэглэнэ гэж бид хамт хоол идэхээр болсон юм.

Хоол захиалж байхад дундуур нь би:"Бас шөл авъя"
Мина эгч:"Шөлөөр яах гэсэн юм? Ийм халуун байхад"
Би толгой сэгсрээд:"Өөртөө бишээ даргад. Өчигдөр дарга уу... бишээ нөгөө өвдчихсөн байсан. Тэгээд ханиаданд сайн гээд л. Тийм ээ даргаа?" Гэхэд тэр нүдээ бүлтэгнүүлэн толгой дохилоо.

...

Ингээд нэг хооллож дуусчихаад буцан ажилдаа орлоо. Ажил ч эрт дуусаж бас дарга эрт гэр лүүгээ явлаа гэхээр нь би ч бас дагаж явахаар болсон юм.

Яахав нэгдүгээрт би түлхүүрээ мартчихсан. Бас хоёрт метронд суух мөнгөө хэмнэчихье лдээ. Тийм биз?

Би:"Таны дотор гайгүй биз? Шар айраг уух юм уу даргаа?" Гэхэд тэр инээгээд толгой дохин:"Би чамд ахаа гэж дууд гэж хэлээ биз дээ? Бас ууя аа яг үхлээ" гэлээ.

Би урд нь гаран дэлгүүр лүү ороод:"Тэюун ахаа ямар шар айраг авах юм?" Гэхэд ардаас:"Тэюун ахаа гэнээ?" Гэх дуулдав.

Би амаа даран:"Юта?!"


A/n: page дээ орчуулга хийгээд удав😜 бас ковер хийх гээд байгаа болохоор жаахан завгүй гэхийму юугхийн😂 дэмждэг хөөрхөн baby들-дээ хайртай жүү💚

Hey you! |Complete|Where stories live. Discover now