Бусан 2

1.5K 188 21
                                    

Би амыг нь даран:"Марк ахаа чимээгүй. Дарга өөрөө намайг Тэюун гэж дуудаж болно гэсэн юм. Бас тэр сойз нь зүгээр цүнхэнд нь багтаагүй байхгүй юу" гэхэд Юта ах цаана нь бүр инээгээд татаж унах гээд байлаа.

Дуёон ах сонин харан:"Чи биднээс нуух хэрэг байгаа юм уу?"
Би гайхан:"Айн?! Юта ахаа та хэлчихсэн юм уу??" Гэж хөмсгөө зангидан хэлэхэд тэр гараа савчин:"Үгүй ээ. Намайг ирэхэд тэд угаасаа мэдэж байсан" гэх нь тэр.

Жэхён:"Хардаа бид нар ямар тэнэг хүн биш дээ. Чи Тэюуныг уучихсан байхад нь ирж авсан. Тэгээд хүрэмээ ч бас солиод өмсчихсөн байсан. Бас бидэнд Юүран эгч та хоёрыг дэлгүүрт хамт явааг харсан гэдгээ хэлсэн. Эцэст нь Юта бидэнд баталгаатай болгож өгсөн"

Би яахаа мэдэхгүй:"Тэгээд эцэст нь дарга таныг зүгээр дайлчихжээ? Бас машинд. Та ер нь яасан зивүүн гар вэ?" Гэхэд Дуёон ах дух руу түлхэн:"За чи өөрийгөө хэлээрэй. Даргатайгаа үерхчихээд олон юм ярьж гэнэ"

Би:"А-айн?! ҮЕРХСЭН ГЭНЭЭ?! Та нар маш буруугаар ойлгосон байна. Бид огтхон ч үерхээгүй. Тийм болохоор зүгээр л би орон байргүй болоод даргад түрээс төлж амьдарч байгаа түрээслэгч баяртай" гээд хаалгыг нь саван гарч ирвэл өөдөөс яг дарга ирж явлаа.

Харахаас ичээд байхаар нь зүгээр шал ширтэж зөрөөд гарав.

...

Унтах хичнээн дөхсөн байсан ч бүгдээрээ тоглоом тоглоно гээд болсонгүй.

Би орилон:"Ёооё та нар чинь бүгдээрээ тоглоомонд сайн юм уу хаашаа юм хожигдчихлоо" гэхэд Жэхён ах жуумалзан:"За тэгээд шийтгэлээ өгье даа. Чи энэ шилийг эргүүлээд таарсан хүнтэйгээ диваажин дахь долоон минутыг тоглоно" гэв.

Одоо нөгөө хувь заяа нь уягдчихсан хүмүүс явж явж даргатайгаа таарнаа.

Би тийм ч гайхсангүй угаасаа Тэюун таарсан.

Ингээд одоо яадаг юуны долоон минут ч гэнэ үү харанхуй ариун цэврийн өрөөнд ороод түгжүүлэв ээ гэж.

Би:"Даргаа" гээд юм хэлэх гэтэл тэр:"Тэюун ах" гэж үгийг минь заслаа.

Би:"Тэюун ахаа ажилчид байна шдээ бид хоёрыг үерхдэг гэж боддог юм байна лээ. Тэгээд Жэхён ах намайг бүр нуусан байна гээд загинаад байсан" гэхэд тэр санаа алдаад гараас минь барив.

Харанхуйд тэр сайн харагдахгүй байгаад нь баярлах хэрэгтэй байх тэгэхгүй бол улаан болчихсон хацрыг минь хараад шоолох байсан биз.

Hey you! |Complete|Where stories live. Discover now