Бусан 1

1.5K 188 15
                                    

Тав дахь өдрийн өглөө эхлэж бид Бусан явах болсон байв.

Өмнө нь Бусан огт явж үзээгүй болохоор гоё санагдаад байх юм. Өглөө эрт босож цүнхтэй хувцасаа бэлдээд бас ганц хоёр идэх юм хийн зогслоо.

Би:"Тэюун-а босоорой!" Гэхэд тэр нэг нүдээ нээж харчихаад:"Яасан юу болоод ийм эрт сэрчихээв?"
Би:"Бусан явна биз дээ. Бодсон чинь бүр баярлаад байх юм. За за хурдан босоо хоёулаа гялс явъя" гэсээр түүнийг хатгахад тэр гарнаас татан хөнжилдөө ороогоод хэвтчих нь тэр.

Хацар улайх шиг болж:"Я-яагаад хүнийг тавиач" гээд босох гээд тийчлэхэд тэр:"Харин чи өөрөө хар эрт хүний өрөөнд орж ирчихээд. Ингэсэн ч зүгээр биз дээ?"
Би:"Юу яриад байгаа юм? Ийм зүйл байж болохгүй шүү дээ" гэхэд тэр чихэнд:"Аль хэдийн үнсэлцээд бас хамт унтчихсан юм чинь тэврэх сүртэй зүйл биш биз дээ?" Гэснээ босоод суниан өрөөнөөс гараад явчихлаа.

Би:"Та цамцгүй байсан юм уу?!!!"

...

Би цүнхээ үүрэн:"Заза ингээд болсон бололтой" Гэхэд Тэюун:"Өөө би шүдний сойзоо авахаа мартчихсан юм байна"
Би инээмсэглэн:"Санаа зоволтгүй ээ. Би авчихсан. Бас нүүр угаагчийг чинь. Нэмээд тос ч бас. Би их олон зүйл авсан болохоор санаа зоволтгүй байх" гээд бид гэрээ цоожлоод гарлаа.

...

Ингээд бид бүгдээрээ уулзаж унаагаа хүлээн зогслоо.

Би Жэхён ахын цүнх рүү заан:"Та чинь ганц хоног юм байж хэр их юм авчихсан юм бэ?" Гэхэд тэр нэг том цүнх рүүгээ заан:"Энэ дотор арьсны бүтээгдэхүүнүүд байгаа. Харин энэ" гээд арай жижиг цүнх рүү заан:"Хувцас байгаа" гэв.

Ямар хүн гэхээр хувцаснаасаа их арьсны бүтээгдэхүүн авч явдаг байна.

Би:"Марк ахын тэр хажууд байгаа баахан ууттай юу юм? Бөмбөг юм уу?"
Марк ах:"Аан нөгөө тарвас л" гэхэд нь сонин харан:"Үнэхээр үү? Авч явах гэж хэцүү байх юм биш үү?" Гэвэл тэр толгой сэгсрэн инээлээ.

И Даргаас:"Эд нар ингэж явах болгон доо ийм их юм авч явдаг уу?" Гэхэд тэр толгой дохин:"Яахав нэг тиймэрхүү л. Харин ч энэ удаа Мина шүүгээтэй хувцасаа эсвэл Дуёон видео тоглоомоо авч явна гэж зөрүүдэлсэнгүй" гэв.

Яачихсан хүмүүс вэ? Магадгүй би олон жилийн өмнө л хувцасаа аваад гэрээсээ явсан болохоор их ачааг тээршаадаг болчихсон байх.

Юта ах холоос хоёр хайрцагтай зүйл авч ирэн:"За бэлэн шүү" гэхээр нь юу гэдгийг нь харсан чинь төрөл бүрийн ногоо бас олон хөлдүү мах байсан юм.

Hey you! |Complete|Where stories live. Discover now