Ажлын сүүлийн өдөр миний дадлага хийх хугацаа дууссах өдөр.
Ийм гоё байна гэж бодсонгүй шүү. Жинхэнэ ажилтан болчихвол И Даргын өрөөг цэвэрлэж эсвэл кофенд гүйхгүй болох нь. Ашгүй дээ.
Цайгаа уучихаад гараад яг алхах гэж байсан чинь байрны эзэн наашаа их ууртай царайтай ирж яваа нь харагдав.
Яаана! Би байрныхаа түрээсийг хойшлуулчихсан болохоор мөнгөө өг гээд байрны эзэн уурлаад байгаа юм.
Азаар би хажуу байрны дундаас авралын оч гэмээр наашаа алхаж яваа И Даргыг олж харсан юм.
Би:"Даргаа!" Хэмээн орилоод өөдөөс нь гүйхэд Тэюун гайхсан бололтой:"Хүүе дадлагжигч чи энд" гэхэд нь би амыг нь дараад машины хажуугаар оруулан:"Чшш чимээгүй. Даргаа гуйя ганцхан удаа туслачих би байрныхаа эзэнд баригдчихвал баларна. Цаашлаад байрнаасаа ч хөөгдөж магадгүй"
Тэюуны хөмсөг нумран:"Тэгээд би чамд яаж туслах юм?"Би чадахаараа муурны нүд гарган:"Надтай ажил даа хамт явчихаач? Хэрэв би одоо эндээс яг холдчихвол тэр шонхор шиг нүдтэй эмэгтэй намайг яг л өт шиг тас татаад хаячих болохоор гуйя хамт явчих" гээд нэг хуруугаа гаргахад тэр нэг хөмсгөө өргөн:"За яахав ганцхан удаа шүү"
Би нүдээ анивчин:"Юу лдаа би таны нуруунд нүүрээ наагаад явчихаж болох уу?" Гэхэд тэр гүнзгий амьсгаа аван:"Заза тэгэхээс. Би ер нь чамд ингэж туслах ямар хэрэгтэй юм" гэсээр үглэх бол би түүний нуруунд нүүрээ наан алхлаа.
Ашгүй тэр хүнд баригдсангүй бас азаар машинаар ажилдаа ирэв.
Би даллан:"Өглөөний мэнд манайхаан!"
Мина эгч:"Хөөх дадлагажигч байх сүүлийн өдөр гэсэн шиг эрч хүчтэй байх чинь" гэх бол Дуёон ах:"Тав хоног И Даргын зараалд гүйх шиг дээ хөөрхий" гэлээ.Манай хамт олны улсууд ер нь их сайхан яриасаг улсууд юм билээ. Дуёон ах хүүхнүүдтэй завжирч суух дуртай. Харин Жэхён ах тийм ч яриа биш гэхдээ яг цагыг нь олоод тоглоом хийчихдэг мэдрэмжтэй нөхөр. Марк ах бол жоохон, бүр жоохоон юмтай юм шиг санагдаад байдгийн гэхдээ зүгээрээ.
Юуран эгч:"Ким дадлагжигч аа! Чамайг дуудаж байна" гэхэд нь би өмнөхөөсөө өөр түүний өрөө рүү инээмсэглэсээр оров.
Би:"За даргаа юу болсон шүүс авчрах уу? Эсвэл өрөө цэвэрлэх үү?" Гэхэд тэр над руу сонин харан:"Яасан бэ? Гэнэт л тэгэх үү ингэх үү гээд"
Би инээн:"Яахав дээ надад тусласаны чинь хариуд ядаж эелдэг байх хэрэгтэй шдээ"
Тэюун босон урд байх буйдан дээр суугаад:"Суу ярилцах зүйл байна" гэхээр нь би ч хэлсэн ёсоор нь суулаа.Тэюун:"Чи миний өгсөн зүйлийг уншсан уу?"
Би толгой дохин:"Тиймээ бүгдийг нь уншаад бас цээжилчихсэн" гэхэд тэр:"Тэгвэл чи энэ долоо хоногийн эхээс миний нарийн бичиг болох уу?" Гэх нь тэр.Би бага зэрэг балмагдан:"Юу болох хэрэг үү? Би сайн мэдэхгүй"
Тэюун:"Зүгээр дээ нарийн бичиг болохгүй бол хамаагүй чамайг шаардлага хангаагүй гээд явуулчихсан ч болно. Тэгээд ч чи тэр шонхор шиг нүдтэй эмэгтэйд өт шиг тастуулаарай" гэв.Ёстой ганц тусласан гээд сайхан хандах гэсэн биш зивүүн амьтан бол зивүүн л байдаг юм байна.
Би толгой дохин:"За тэгьеээ тэгье. Болно" гэчихээд өрөөнөөс нь гарлаа.
...
Жэхён ах:"За чиний жинхэнэ ажилтан болж байгааг тэмдэглэнэ биз дээ?"
Мина эгч толгой дохин:"Тэгэлгүй яахав дээ ойлгомжтой" гэхэд Марк:"Хаашаа орох уу?" Хэмээхэд И Дарга өрөөнөөсөө гарч ирэн:"Миний мэддэг газар байгаа тийшээ орох уу?" Гэв.Азаар тэр маш олон гоё хоолны газар мэддэг гэсэн болохоор бид түүний хэлсэн газар луу явлаа.
Бид хоолгы газар ороод сууж байтал гэнэт мөрөн дээр нэг хүн товших нь мэдэгдэв.
Би:"Хүүе Хёг-а юу хийж байгаа юм?"
Дунхёг инээн:"Манай ажлынхан ч бас энд байгаа болохоор. Нээрээ дадлага хийж байгаа хугацаа чинь дуусаж байгаа биз дээ? Тэгээд тэмдэглэу байгаа юм уу?"
Би толгой дохин:"Мм тиймээ"Мина эгч:"Хэн юм?" Гэхэд Дунхёг:"Би найз нь байгаа юм"
Юүран эгч:"Зүгээргүй найз юм биш үү? Их дотно харагдаж байна" гэхэд нь би гараа савчуулан:"Үгүй ээ манай сайн найз. Хёг-а дараа нь уулзъя" гээд түүнийг явууллаа.Дуёон:"За тэгвэл бүгдээрээ сайн уух хэрэгтэй шүү. За хамгийн эхний хүн манай шинэ ажилтан Юуна!" Гэсээр бүгд надад нэг хундага барих нь тэр.
Би уул нь их сайн архи даадаг ч ийм олон хүн шахахаар арай л.
Эхлээд уул нь бүгд гайгүй байсан боловч мэдээж сүүл рүүгээ халаад хамаагүй болж эхлэлээ.
Марк ах:"Хараа тэгсэн яасан гээч. Намайг балай юм ярьдаг гэжаагаам чинь. Би яасан өөрийг нь хөгжөөх гэж л тэгжаахчинь" гэж гомдоллох бол Жэхён ах аргадан:"За угаасаа хүүхнүүд тэгдэг шдээ. Хүний сэтгэл ойлгохгүй"
...
Би ууснаасаа болоод нэг ухаанорсон чинь бүгд байхгүй бид зоогийн газрын гадаа зогсож байлаа.
Би нүдээ анивчин:"И Даргаа бусад маань хааччихаа вээ? Караоке орохгүй байсан юм уу?"
Тэюун:"Одоо чи хариа. Бүх хүн явчихсан"
Би инээн:" Даргаа хамт явья!" Гээд даргыг дагуулаад харагдсан машин руугаа явлаа.Нэг мэдсэн чинь даргын машинд суучихсан явж байв.
Би орилон:" И Тэюун! Зогсоорой би яг бөөлжлөө" гэсээр өөрийгөө барьж чадахгүй огиход тэр:"ХӨӨЕ! Машинд болохгүй ээ!!!"
Тэр бол миний тасрахаасаа өмнө хамгийн сүүлд сонссон зүйл байсан.
A/n:Уншиж байгаа хүмүүстээ баярлалаа.
YOU ARE READING
Hey you! |Complete|
RomanceБи орилон:"Хөөе муу гаж донтон минь!" Гэхэд нөгөө залуу өөр лүүгээ зааснаа:"Би юу?" Гэв. Би:"Чамаас өөр хэн байна гэж! Гаж донтон минь яг одоо наанаа зогс!" Гэж орилоход тэр гайхан ийш тийш харан зогсоно. Бурхан минь гэхдээ одоо болтол ойлгохгүй н...