Нэг дэхь өдөр болж ажил хэллээ.
Гэрээсээ яг гарах гэж явсан чинь хуучин найз залуу үүдэнд ирчихсэн байх нь тэр.
Энэ балай юм энд юугаа хийж энд яваа юм бэ?!
Хажуугаар нь нүүрээ дараад зөрөхөөр төлөвлөж яг гарчихлаа!
Ашгүй д...
:"Хөөе"
Аа! Мэдчихлээ!
Би эргэж хараад төв царайлахыг хичээн:"Сайн уу?" Гэхэд тэр инээн:"Чи өөрчлөгдөөгүй байна. Хөөрхөн инээдэг хэвээрээ"
Би нүдээ эргэлдүүлэн:"Чи надад хэлэлгүй япон руу зүгээр яваад өгөхөд чинь би уйлж унжилгүй улам л өнгө орсон баймаар юм"
Юүкито инээн:"Чи тэрэнд одоо хүртэл уурлаад байгаа юм уу Юуи-чан?"Би:"Яаж уурлахгүй байх юм? Чи бид хоёрын харилцаа дэндүү хортой байсан гэдгийг мэдэж байна уу? Чи надтай одоо зууралдаад хэрэггүй"
Юүкито нөгөө эвгүй басамжилсан маягтай инээмсэглэлээ гарган:"Хэрэв би чамаас яваад өгвөл чамд хүн үлдэх хэрэг үү? Би л чамайг тоосон баймаар юм"
Хнн! Новш чинь!
Би инээн:"Чи намайг хэн ч тоохгүй чиний үгээр байдаг нохой шиг бодоо юу? Юүкито би найз залуутай болчихсон. Чи надад дахиж хэрэггүй" Гэхэд тэр чанга инээгээд:"Юуи-чан надаас өөр залуутай болсон гэж үү? Худлаа биз дээ?"
Би үсээ хойшлуулаад инээмсэглэн:"Одоо ирж байгаа хүсвэл чи хараарай" Гэж хэлчихээд цаашаа алхахад И Дарга өөдөөс ирж явлаа.Аса! Ашгүй авралын од минь!
Би И даргын өөдөөс гүйж очиход тэр:"Өө сайн уу?" Гэж мэндлэхэд нь гараас нь зуураад:"И даргаа надад туслаач?"
Тэюун толгойгоо гилжийлгэн:"Яаж тэр билээ?"Юүкито араас инээх нь сонсогдон:"Найз залуу чинь сонин байгаа юм биш үү? Зүгээр л үнэнээ хэлээч дээ Юуи-чан!"
Би нүдээ анивчин:"Даргаа ганцхан удаа найз залуу минь болоод жүжиглэчих гуйя" гэхэд тэр толгой сэгсрэн:"Яагаад би тэгэх ёстой гэж? Туслаж чадахгүй юм байна" гэж эсэргүүцлээ.
Үүнийг хийхээс өөр аргагүй Юуна!
Би нүдээ анин:"Уучлаарай даргаа ганцхан удаа!" Гээд нүдээ аниад түүний уруул дээр үнсчихлээ.
Хэр удаан түүнийг үнсэж зогссоноо мэдэхгүй юм. Лав намайг зогсоод эргээд харахад Юүкито явчихсан байсан.
...
Тэюун:"Тэглээ гээд уруулыг минь! Яаж тэгж чаддаг байнаа! Намайг л гаж донтон энэ тэр гээд байдаг чи өөрөө жинхэнэ гаж донтой юм биш үү?!" Гэхэд нь би мөчөөгөө өгөлгүй:"Тэгээд ганц уруул дээрээ үнсүүлсэний төлөө ямар сүртэй юм бэ! Хүнийг ганц аварчихгүй"
Тэюун машинаа барингаа над руу харан:"Хүн үнсэлцэхэд хэдэн мянган бактери амаар дамждаг гэж бодож байна! Адаглаад чиний шүд хорхойтуулах, буйлны үрэвсэл үүсгэх эсвэл бусад амны бактери над руу орж ирэх өчнөөн боломж байсан гээд боддоо!"
Би гараа элгэнлээ тэврээд:"Хаашаа юм хүнийг бактерийн үүр уурхай гээд байгаа юм уу! Насанд хүрсэн хүн байж ганц үнсүүлэхэд сүртэй юм бэ!" ийн орилсоны эцэст тэр юу ч дугараагүй би ч бас юм дуугарсангүй компани дээр ирсэн юм.
...
Би:"Тэмцээн?"
Мина эгч:"Мм тэмцээн жил бүр ажилчид дунд болдог тэмцээн. Дөрвөн хүн оролцох ёстой байдаг. Жэхён бас И Дарга угаасаа ордог болохоор одоо бусад эмэгтэй гишүүдийг олох хэрэгтэй" Гэхэд нь толгой дохилоо.И дарга орох юм бол би лав орохгүй ээ. Яасан ч.
Юүран эгч:"Юуна чи орох юм уу?" Гэхэд Мина эгч ч бас дэмжэн:"Тэгээч шинээр орсон юм чинь чи бас ийм юманд оролцвол олон хүмүүст танигдах байх тэгэх үү?"
Юүран эгч:"Гэхдээ чи угаасаа оролцохоос өөр аргагүй. Би хөгшин харин Сүёон жирэмсэн. Тиймээс Мина та хоёроос өөр хүн байхгүй" гэх нь тэр.
Аа! Миний хувь заяаны замыг И Даргатай утасаар уяаад хаячихсан юмуу хаашаа юм бэ!
И дарга намайг дуудсан учраас бодлоосоо салан түүний өрөө рүү орлоо.
Би:"За даргаа"
Тэюун:"Маргааш хоёулаа шинэ бүтээгдэхүүн сурталчилах үйл ажиллагаанд очих ёстой. Тиймээс бэлдээрэй! Бас чи надад энэ бичиг баримтыг янзлахад тусла!"Би:"Айн?! Энэ их баримтыг уу?" Гэхэд тэр чимээгүй толгойгоо дохилоо.
Удаан ажиллаж тарах цаг болсон ч баримтыг янзалсаар суулаа.
...
Нэгэнт шөнө болчихсон тул маргааш үлдсэнийг нь янзлахаар болсон юм.
Би бөхийн:"Сайн ажиллаа. За би ингээд харъя даа" гэхэд тэр намайг зогсоон:"Би чамайг хүргээд өгье. Хачин хараад хэрэггүй сайхан сэтгэлийн үүднээс"
Биднийг зогсоол дээр ирэхэд Юүкито хүлээж байх нь тэр.
Би хөмсгөө зангидан:"Чи энд юу хийж?"
Юүкито инээн:"Би үнэн эсэхийг мэдэх гэсэн юм. Ганц үнслээ гээд найз залуу чинь болчихгүй шдээ" гэхэд би яг юм хэлэх гэж байтал И Дарга урд минь гаран:"Би Ким Юунагийн найз залуу. Тэрэнд чиний хэрэг дахиж хэрэггүй гэж бодож байна. Тиймээс түүний хажууд дахиад битгий эргэлд. Явж үз!" Гээд намайг дагуулан машин руугаа явлаа.A/n: Хүмүүс нэг их дуртай байгаагүй юм шиг байхаар нь хурдан оруулъя гэж бодсонгүй ээ. Одоо гоё тэгээд олигтой өрнүүлэхийг л хичээнэ дээ<3
YOU ARE READING
Hey you! |Complete|
RomanceБи орилон:"Хөөе муу гаж донтон минь!" Гэхэд нөгөө залуу өөр лүүгээ зааснаа:"Би юу?" Гэв. Би:"Чамаас өөр хэн байна гэж! Гаж донтон минь яг одоо наанаа зогс!" Гэж орилоход тэр гайхан ийш тийш харан зогсоно. Бурхан минь гэхдээ одоо болтол ойлгохгүй н...