Гэртээ

1.4K 194 15
                                    

Өглөө сэрээд сэрүүлгээ унтраан үргэлж орноосоо  босдог байсан тал руугаа босох гэтэл хана мөргөчих нь тэр.

Духаа барин:"Манай гэр биш шүү дээ" гэсээр босож хувцасаа сольж өмсчихөөд ариун цэврийн өрөө орлоо.

Шүдээ, нүүр болон үсээ угаачихаад өрөө рүүгээ орон суухад үүдний хаалга дуугарах шиг болов.

Би толгойгоо цухуйлган харвал И дарга гарч гүйсэн бололтой амьсгаадсаар орж ирлээ.

Тэюун:"Чи ч өглөө сайн унтах юмаа. Сайхан амарсан уу?" Гэхэд би толгой дохиод:"Мм сайхан амралаа"
Тэюун:"Би шүршүүрт орлоо шүү" гэсээр яваад орчихлоо.

Цай бэлдэж уугаад даргад ч бас тавьчихаад өрөөгөө янзлан хар хүрмээ өмсөөд гэрээсээ гарлаа.

Гэрээсээ гэж манай гэр гэх нь одоо зөв юмуу даа мэдэхгүй юм.

Метроны буудал руу алхаж байтал араас машин дуут дохиогоо дуугаргахаар нь гайхан харвал дарга байх нь тэр.

Тэр хажууд ирэн машинаа зогсоогоод:"Хамт гарахгүй яагаад түрүүлээд явчихсан юм?"
Би:"Метроны цаг болоод байсан болохоор л" гэхэд тэр инээн:"Нэгэнт нэг гэрт амьдарч байгаа юм чинь хамт явья л даа суучих" гэхэд нь би эсэргүүцэлгүй суулаа.

Бид замдаа юу ч яриалгүй явсаар ирэн машины арын суудал дээр тавьсан хүрмээ аваад буун түүнийг түрүүлж оруулаад өөрөө араас нь ариун цэврийн өрөө орчихоод оффис руу оров.

Хамт орж ирэх юм бол бас ядаргаа болох байлгүй.

Би:"Өглөөны мэнд" гэхэд ирсэн хэд нь надтай мэндлэнэ.
Мина эгч сонин харсаар:"Наад хүрэм чинь чамд арай том биш үү?" Гэхэд Дуёон ах:"Харин түрүүн И дарга бас орж ирэхдээ нэг жижигхэн хүрэм өмсчихсөн байсан" гэхэд бусад нь бас "нээрээ тийм байна" гэсээр санал нийллээ.

Орж ирэхдээ л өмссөн болохоор анзаараагүй байж.

И даргын өрөө рүү орон:"Даргаа хүрэм чинь... хоёулаа сольчихсон юм шиг байна" гэхэд тэр инээн:"Өө даанч тийм байхаа би бүр турах хэрэгтэй юм байна гээд бодоод байж байлаа" гэхэд нь би бөхийн гарахаар алхтал тэр:"Юу Юуна?"

Юуна гэнээ?

Ёстой миний нэрээр ганц ч удаа дуудаж байгаагүй болохоор гайхан эргэж харахад тэр сандарсан бололтой нүдээ хурдан хурдан цавчлан:"Гэрт хүнс ер нь дуусаж байгаа болохоор өнөөдөр хамт дэлгүүр явах уу?" Гэв.

Би:"Та хүнсээ авчихаад хэд болсныг нь хэлвэл би талыг нь данс руу чинь шилжүүлчих болохоор" гэхэд тэр:"Үгүй ээ нөгөө яахав дээ хамт явчихад болохгүй юм байхгүй биз дээ?"

Хүнийг заавал хамт явуулж яах гээд байгаа юм бол доо.

Би толгой дохин:"Ммм болохгүй юм ч нээх байхгүй. Тэгье" гэчихээд гарлаа.

...

Яг тарах цаг болоход И дарга өрөөнөөсөө гарч ирээд:"Ким нарийн бичиг надтай хамт яв. Би хүлээж байя гараад ирээрэй" гээд гараад явлаа.

Мина эгч өрөвдсөн харцаар харан:"Ажил дуусчихаад байхад чамайг нээрээ зовоож байна даа. Амжилт" гэсээр үлдэв.

...

Би мөөг барьсаар:"Иддэг биз дээ. Ахиухан авлаа шүү" гэсээр эргээд харахад тэр намайг гэнэт тэвэрч аваад нүүрийг минь цээж рүүгээ дарчих нь тэр.

Түүнийг түлхэн холдох гэхэд тэр:"Чимээгүй. Юүран эгч явж байна" гэв.

Хажуугаар нь харахад яг бид хоёрын эсрэг талд явж байх нь үзэгдлээ.

Хэсэг тэгж зогсоход тэр эргэж хараад:"Заза явчихсан бололтой" гээд надаас холдоход нь би хоолойгоо засаад:"Заза болчихсон биз дээ? Явья" гээд юмаа бичүүлэхээр явав.

Би:"Даргаа би барих уу?" тэр хоёр тортой зүйл барьчихсан байсан учраас санаа зовоод ийн хэлэхэд тэр:"Даргаа гэж дуудах хэрэггүй дээ. Нөгөө Тэюун-а, И Тэюун гээд байснаараа дуудахгүй юу"
Би гараа савчин:" Юу гэж дээ тэр үед чинь зүгээр л" хэмээхэд тэр инээгээд:"Заза зүгээр л ажилаасаа бусад үед Тэюун ахаа (убба) гээд дуудаарай"
Би:"Ахаа гэж дуудаж арай болохгүй юм биш үү?" Гэвэл тэр машин даа юмаа тавингаа:"Жэхён, Дуёон эд нарыг "ахаа,ахаа" гээд байдаг байж. Намайг болохгүй юм уу?"

Би:"Үгүй лдээ зүгээр л"
Тэюун:"Тэгвэл зүгээр л ахаа гээд дууд"

Гэртээ орж ирээд авсан юмнуудаа янзлаж тавиад хоол хийх эсэхээ мэдэхгүй зогсож байхад тэр яг хувцасаа солиод бууж ирж таарлаа.

Би:"Даргаа хоол хийх хэрэгтэй юу? Ямар хоол идмээр байна?" Гэхэд тэр:"Аан би орой юм идэхгүй байхад болноо. Чи?"
Би:"Аан би таныг юм идэх байх гэж бодоод л хийх гэж байсан юм. За тэгвэл би өрөөндөө орлоо шүү" гээд түүнийг үлдээн өрөө рүүгээ оров.

...

Яг сайхан унтаж байтал гэнэт утас дуугарахад нь цочин сэрлээ.

Би нойрмог:"Хэн бэ?" Гэхэд утасны цаанаас:"Аан та И Тэюун гэдэг хүн таних уу? Яг одоо манай бааранд ганцаараа явж чадахгүй байдалтай байна лдаа. Та ирээд авж болох уу?" Гэх нь тэр.

A/n: Бичээч нь сэлэнгэ явчаад ирсиймааа😊 дэмждэг хүмүүстээ баярлалаа. Удаасанд уучлаарай дата авах нэгж байсангүйээ😂 (poor writter)

Hey you! |Complete|Where stories live. Discover now