Согтуу |bonus part|

1.5K 188 23
                                    

Би:"Даргаа та? Зүгээр үү?" Гэхэд тэр нэг нүдээрээ харснаа гэнэт инээн:"Өөө Юуна юу? Чи яах гэж ирсэн юм?"

Би хөмсгөө зангидан:"Та яах гэж уусан юм бэ? Хэзээ гэрээсээ гараад явсан юм? Энэ Дуёон ах Жэхён ах бас тэр ах нарыг хүмүүс ирж авах юм уу?" Гэхэд тэр нөгөө хүмүүс рүүгээ заан:"Юу вэ? Би эд нартай хамт уусан юм уу? Эд нарыг эхнэрүүд нь ирээд явна. Хоёулаа харья" гэхээр нь түүнийг түшин машин руу нь явлаа.

Тэр инээн:"Хараа тэр Жонү эхнэртэйгээ хэрэлдсэн юм гэнээ. Би тэгээд ямар эхнэртэй нь эвлрүүлдэг хүн үү? Марк бас найз бүсгүйтэйгээ яасан ч гэнэ үү мэдэхгүй. Би ... би нээрээ ямар" гэснээ гэнэт л уйлах гэж байгаа царай гарган:"ямар эвлэрүүлэн зуучлах холбооны хүн үү? Заваан юмнууд хүнийг хажуудаа хүнгүй гэж дандаа дээрлэхнэ" гэснээ бүр уйлаад эхлэлээ.

Би ч машин барьж байсан болохоор яахаа мэдэхгүй баахан сандарч улаан гэрэл дээр зогсох үедээ нэг нуруун дээр нь товшино.

Би:"За даргаа гэртээ ирлээ шүү. Алив та чинь ямар муухай" гэж үглэсээр түүнийг үүрэн гэртээ оруулав.

Балиар хүнд за юу. Дээрээс нь хэдэн шил юм уусан болоод би бараг үнэрэнд нь согтохоор байдаг байнаа.

Гэртээ орж ирэнгүүтээ нөгөөх чинь шууд шалаг дээр унаад өгөх нь тэр.

Ойртон нүүрэн дээр нь хатгаад:"Даргаа? И даргаа? Амьд биз дээ? Хүүе дарга? Тэюун-а? Т-тэюун а-ахаа?" Гэхэд тэр нүдээ нээн:"Өөө Ким нарийн бичиг чи энд юу хийж байгаа юм?" Гэв.

Би толгой сэгсрээд түүнийг цээжээр нь тэвэрч босгоод өрөө рүү нь алхаж эхлэлээ.

Арай гэж нэг юм орон дээр хэвтүүлэх гээд түлхсэн чинь тэр надаас гараа салгалгүй би хөл алдах даа түүний дээрээс дараад уначих нь тэр.

Би босох гэхэд тэр тэвэрсэн байснаа улам чангалан:"Жоохон ингээд байчихаж болохгүй юу?" Гэв.

Тэюун:"Үргэлж ганцаараа байхаар согтотлоо ч ууж болохгүй өөрөө өөртөө л анхаарал тавих хэрэгтэй болох юм. Хүмүүс намайг мөс шиг хүйтэн хүн л гэж хардаг юм шиг байгаа юм. Би ч гэсэн мэдрэмжтэй шдээ" гэснээ дахиад л нулимс унагаад уналаа.

Би түүний нурууг илэн:"За яахав дээ. Залуу байхад болно доо. Хэзээ нэгэн цагт тохирох хүн олдож л таарна. Тиймээс би одоо өрөө рүүгээ явах хэрэгтэй" гээд түүнийг түлхэхэд тэр гараараа улам ороож тэврээд хөлөө ч бас давуулчихаад:"Явуулна гэж байхгүй дээ" гэх нь тэр.

Яаж ингэж хонох болж байнаа?!

A/n: Тэр өдөр нь оруулах гэж байгаад мартаж зартаад алсан байна 😜

Hey you! |Complete|Where stories live. Discover now