1

2.6K 197 17
                                    

Би: ХӨӨЕ! ЧҮЭ СҮБИН ЧИ БҮР АРАЙ ХЭТЭРНЭ ЭЭ!

Сүбин: АА МУУ ЛУЙВАРЧИН ДУУГҮЙ БАЙГААРАЙ!

Би "ЧИ МУУ НААШ ИР! ӨНӨӨДӨР БИДНИЙ НЭГ НЬ ҮХЭЖ Л ЭНЭ ТЭМЦЛИЙГ ДУУСГАЯ!" Гээд суудлаасаа бостол Сүбин ангийн хаалганы хажууд байсан шүүрийг ухасхийн аваад өөдөөс минь далайв.

Би: Эр хүн юм бол нүцгэн гараараа үз!

Сүбин: Арван гурван жил надтай зодолдлоо залхахгүй байна уу?

Би: Чиний олиггүйгээс л болж байна даг!

Сүбин: Муу луйварчин!

Би: Чи муу миний онгод сахиусыг дорд үзсэнийхээ хариуд гэсгээгдэнэ дээ!

Сүбин "Харин ч үнэний араас хөөсөн намайг яах ч үгүй! Чи өөрөө гэсгээгдээрэй!" Гээд шүүрээ ахиад миний зүг далайхад нь би багшийн ширээн дээр байсан шохойг аваад түүн рүү шидтэл золиг чинь бултаад харин ангийн хаалгаар цүнхээ чирсээр орж ирж байсан Бомгюүгийн духыг оночхов.

Бомгюү: АА! АХИАД Л ТА ХОЁР УУ?

Би: Чи ер нь хэзээ ирж байгаа юм?

Бомгюү духаа гараараа илж байснаа "Сэрээд л шууд ирлээ" гэснээ амандаа үглэсээр хажуугаар зөрөн суудалдаа очиж суув. Өнөөдөр жаахан дуу муутай байх чинь вэ?

Сүбин "Өнөөдөр яасан дуу муутай байх юм тийм ээ?" Гэж чихэнд шивнэхэд нь би "Харин аягүй ааштай байна тийм ээ?"

Сүбин "Харин тийм ээ, шохойд оногдоод уурлачхав уу?" Гэхэд нь би гэнэт ухаан орон Сүбин рүү эргэн хартал өнөөх чинь нөгөө шүүр мүүрээ бараг үстэй толгойн дээр тавьчихсан хүн налаад зогсож байв. Энэ муу ийм давруу!

Би нүүр дүүрэн инээмсэглэл тодруулж байгаад Сүбиний хацар руу нь алгадаад "Бомгюүгийн өшөө!" Гэж хэлчхээд гялс ангийн хаалгаар гараад зугтаалаа.

Хурдан зугтаахгүй бол тэр нэг юм шүүрээрээ намайг дэлсээд авах ичгүүр сонжуургүй амьтан...

Хичээл орохоос өмнө сургуулийн дэлгүүр орж ундаа авах гэтэл мөнгөө ангид орхиод гараад ирсэн байв. Тэгээд амандаа үглэж, Сүбинийг хараасаар буцаж байтал миний муу алтан хамтрагч кордорийн нөгөө талаас гэрэл цацруулсаар ирж байв.

Би ч гараа дэлгээд л "Сайн хүн санаагаараа!" Гэтэл Тэхён над руу хачин харснаа "Мууг дагавал могойн хорлол" гээд хажуугаар зөрөөд явчхав. Хурдхан ардаас нь гүйцэж очоод өмднийх нь халаасанд байсан хэтэвчийг нь мэдэгдэхгүй аваад юу ч болоогүй царайлан хажууд нь алхтал Тэхён мэдсэн ч юмгүй "Муу шимэгч амьдралтай амьтан!" Гэсээр дэлгүүр рүү хамт орлоо. Тэгснээ хөргөгчөөс хоёр ундаа аваад мөнгөө төлөхдөө л хэтэвч нь байхгүй байгааг анзаарч над руу хараад "Бас хэдийдээ авчихдаг юм?" гэв.

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now