Eleven

1.2K 169 4
                                    

Удахгүй улирал хаагдах гээд хичээл ихтэй, хажуугаар нь шалгалтдаа бэлдээд сургуулиас шөнө арван цаг болж байхад гарч иртэл Сүбин зогсож байв.

"Чи энэ орой энд юу хийж яваа юм?" гайхсаар Сүбиний зүг алхан очлоо.

Сүбин: Чамайг хонох юм болов уу л гэж бодлоо.

Би: Айн?

Сүбин: Чамтай уулзмаар санагдаад хүрээд ирсэн юм.

Би: Намайг энд байгааг яаж мэдсэн юм.

Сүбин: Бомгюүгээс сонссон юм. Түрүүн хамт чамайг хүлээж байгаад явсан.

Би гайхсан хэвээр толгой дохиход Сүбин инээгээд миний мөрнөөс цүнхийг минь авав.

Сүбин: Би өлсөөд байна.

Би: Би ч бас өдрөөс хойш юм идээгүй. Тэгвэл юм идэх үү?

Сүбин: Чиний хийдэг будаатай хуургыг~

Би: Манайд очих гээд байгаа юм уу?

Сүбин "Би тэгээд хаашаа явах юм?" гээд нүдээ бүлтийлгэн над руу харахад нь би "Манайд хонох гээд байгаа юм уу?" гэж ахин лавлан асуулаа.

Сүбин: Чамтай хоол идэх гэсээр байгаад автобус зогсчихно шүү дээ. Тэгээд ч чамайг л хүлээж орой таван цагаас хойш эндхийн хөшөө болж зогслоо.

Би: Хэн чамайг надтай ирж уулз гээв?

Сүбин "Өнөөдөр уулзахгүй бол чи угаасаа харамсана" гэснээ урд гаран алхлаа. Би тэгэхээр нь араас нь гүйцэж очоод "Гэр мэдэх ч юм шиг урд гараад алхаж гэнэ!"

Сүбин: Мэднэ шүү дээ!

Би гайхан түүнээс яаж гэтэл Сүбин толгой сэгсрэн "Хавийн амьтанд гэр орноо зааж өгөх гэсэн санаа сэдэлтэй юм шиг цонхоороо, байрныхаа тоглоомын талбайд гээд л зураг бичлэгийг нь хийгээд стори дээрээ хийгээд байдаг юм байж!" гэхэд нь би өөрийгөө өмгөөлөн "Би, би хэзээ~"

Сүбин: Тэгэхээ болиорой! Гаж донтонгууд хаа сайгүй шүү!

Сүбин "Аан үгүй, чи чинь өөрөө гаж донтон билүү?" гэв. Энэ муу чинь!

Би гараа атган түүн рүү далайгаад "Үхмээр байна уу?" гэхэд Сүбин инээсээр "За зүгээр явцгаая аа!" гээд намайг чирэн алхлаа.

...

Бид хоёр манай гэрт орж ирээд би хувцсаа солиод гараад иртэл Сүбин миний библийг бариад зогсож байв.

Би "Хөөе, хөөе! Дураараа юманд хүрээд л!" гэхэд Сүбин хачин царайлсаар "Хүүе ээ! Чи чинь буддын шашингүй байсан юм уу? Үгүй ээ удган ч билүү?" гэв.

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now