Last

1.8K 180 20
                                    

Бид хоёр тоглоомын талбайн хажуух дугуйны зогсоолын хажууд явж байтал Сүбин гэнэт инээсээр "Хайраа чи дунд сургуульд байхад гэрээсээ сэгсийсэн юм орилж гарч ирээд л намайг дугуйтай минь барьж аваад сундлуулаад сургууль руу явдаг байснаа санаж байна уу? гэв.

Би: Саналгүй яадаг юм. Тэр үед Тэхён бид хоёр ихэр гэдгээсээ ичээд хаст явахаа больчихсон, Тэхён үргэлж эрт сэрээд Бомгюүтэй явчихдаг. Би л сэрүүлгээ хойшлуулсаар байгаад хоцорхоо шахдаг байсан юм чинь!

Сүбин: Тэгээд сүүлдээ би яагаад ч юм чамайг гарч иртэл чинь хүлээж зогсдог болсон шүү дээ.

Би: Тэгээд юундаа худлаа дургүй байгаа юм шиг маяглаад байдаг байсан юм?

Сүбин инээгээд "Мэдэхгүй ээ. Гэхдээ дургүй биш дуртай байсан" гэхэд нь би "Ёнжүнтай үерхэх хүртэл тэгж явсан байх тийм ээ?" гэхэд Сүбин толгой дохин "Чи бүр аймаар эрт гараад автобусаар явдаг болчихсон шүү дээ. Ойрхон байхад яахаараа автобусаар явж мөнгө үрдэг юм гээд байдаг хүн чинь" гэв.

Би: Ёнжүнийг л найрч байхгүй юу! Бүр сүүлдээ автобуснуудыг нэвт хардаг чадвартай болсон байх аа!

Сүбин: Ер нь чи ч тэгээд л бид нараас хөндийрөөд, бид нараас ч гэж надаас хөндийрөөд алга болсон дог.

Би: Чи л өөрөө хүн юм ярих гэхээр хэг ёг хийгээд байдаг байсан биз дээ?

Сүбин: Мэдэхгүй ээ, уур хүрээд байдаг байсан юм!

Би: Чи угаасаа надад аль эртнээс сайн байсан юм биш үү?

Сүбин: Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Одоо бодохоор Ёнжүнийг зодмоор санагдаад байдаг юм!

Би ч түүний яриаг сонсож шоолж инээсээр гэнэт нэг юм санаад дургүй хүрээд явчхав.

Би "Чи тэр төгсөлтийн амралт дээр намайг яалаа!" гээд түүний хөтөлсөн гарыг шидэн холдуултал Сүбин "Тэр! Тэр явдалд одоо ч харамсаж явдаг шүү!" гэв.

Сүбин "Тэд нарын хувьд тоглоом. Миний хувьд бол үнэн байсан. Бүр хөл чичрээд сандраад. Рюжин бид хоёрын хуйвалдаан анхнаасаа буруу явчихсан л даа! Тэгэ~" гээд ярьж байснаа таг гацан амаа дарахад нь би "Рюжин та хоёр яасан гэнэ ээ?" гэж түүн рүү сэжиг бүхий харлаа.

Сүбин худлаа инээн "Юу? Ямар Рюжин" гэхэд нь би "Чүэ Сүбин үнэнээ хэлэхгүй бол жинхнээсээ хүүхдүүдээ харж чадахгүй шүү!" гэхэд Сүбин сандран "Энэ хуйвалдаан Тэхён, Бомгюү хоёр ч бас хамааралтай" гэв.

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now