Six

1.2K 171 11
                                    

Өчигдөр эвгүй болгосон шагай бүр хавдаад сүүлдээ алхах ч аргагүй болов доо хөөрхий. Хичээл рүү овоо доголон барин ирсэн юм. Буцахдаа мөлхөөд харих бололтой дог оо...

Бомгюү: Үгүй ээ, чи чинь яачхаад татганаад байгаа юм бэ дээ?

Би: Хараад мэдэхгүй байна уу?

Бомгюү: Бэртчихсэн юм уу?

Би: Мэдэгдэхгүй байна уу?

Бомгюү: Аанхан, архи уучихсан юм болов уу гэж бодлоо.

Би: Уугаад явж байдаг бол сайхан л байна.

Бомгюү: Харин тийм ээ.

Бомгюү бид хоёр биеэн рүүгээ харж санаа алдчихаад урагш хартал Тэхён хашлагын ард нуугдчихсан хүн амьтан тагнуулдаад явж байв.

Би: КАН ТЭХЁН!

Тэхён: Яасан, яав, яах гээв?

Би: Үүр!

...

Тэхён гэж нэг юм үүрэхгүй ууц нуруу өвдөж байна гээд үргэж зугтаагаад би сүүлдээ гомдоод сургуулийн гадаа ганцаараа сууж байтал Сүбин гараад ирэв. Энэ нэг юм Рюжинтэй байж байх ёстой биз дээ?

Сүбин: Юу хийж байгаа юм?

Би: Аан. Салхилж байна.

Сүбин: Гэр лүүгээ харина биз дээ?

Би: Үгүй.

Сүбин: Тэгээд яах гэж байгаа юм?

Би: Эндээ үлдэнэ.

Сүбин: Харанхуй боллоо. Алив босоод ир, явцгаая!

Би: Өө тэр дэмий.

Сүбин: Солиорчхоо юу?

Би: Аанхан.

Сүбин: Би явлаа шүү!

Би түүн рүү толгой дохитол Сүбин цаашаа яваад өгөв. Энэ Тэхён тэр чигээрээ яваад өгсөн юм байх даа? Бомгюү бас хаашаа явчхав. Ер нь би яагаад ганцаараа үлдчихэв ээ?

Тэгээд би хэсэг сууж байгаад доголоод алхаж байтал гэнэт хажуу талаас цүнхийг минь татлаа. Гайхаад хартал Сүбин хөмсгөө зангидчихсан зогсож байв.

Би: Юу вэ?

Сүбин: Хөлөө яачихсан юм? Түрүүн хичээл дээр жаахан сонин алхаад байсан одоо бүр~

Би: Яагаа ч үгүй.

Тэгсэн Сүбин улам хөмсгөө зангидаад "Чи ойрд яагаад байгаа юм?" Гэв.

Би: Би яасан юм?

Сүбин: Үргэж зугтаагаад л...

Би: Би тэгээгүй шүү дээ.

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now