Three

1.2K 171 9
                                    

Тэхён: Ийм ашигтай ажиллана гэж мэдсэн бол аль эртнээс товчоогоо нээж байдаг байж, тийм ээ?

Би: Миний хувийг өгөөд нүднээс хэдэн цаг ч гэсэн алга болоод өг.

Тэхён: Миний найзанцар эгч хараад байсан хөөрхөн ч юм уу?

Би: Далд ор!

Нөгөө болгоно, бүтээнэ, богтлоно ч гэл үү? Урт айхтар нэртэй товчоогоо Тэхён гэж нэг юм надад хэлэлгүй хавийн амьтанд хэлээд танилцуулчихсан. Тэгсэн бүр бөөн бөөнөөрөө санал орж ирээд Тэхён гэж нэг юм урьдчилгаа мөнгөө авчхаад бүгдэд чадна, хийнэ, зүгээр хүлээ гэчихсэн байгаа юм даа. Тэрнээс нь болоод би хэдэн өдөр бие даалтад дарагдаад нойр хоолгүй зүтгэж, золтой л багш нарын өрөө рүү гүйгээд "Үгүй ээ, яахаараа ийм дураараа юм бэ та нар?" Гээд орилчихсонгүй. Ямартай ч арай хийн дуусгаж яс амарч, Тэхёнд одоо ямар ч захиалга авахгүй гэж хэлчхээд өөрийн хувиа аваад сууж байна.

Ууг нь хэдэн өдөр нойргүй хоносон ч мөнгөтэй болчихсон биш зүгээр унтаж чадахгүй, мөнгөө хэрхэн яаж үрэх талаараа бодон хэвтэж байгаад ерөөсөө ганцаараа ч болтугай гарч тэнэхээр шийдлээ.

Ямартай ч хань татах гээд Тэхёний өрөө рүү ортол гөлийсөн юм хэзээний гадагшаа гарчихсан байв. Хэдэн вон харсан биш нүд нь сохорчихсон яваа даа!

Аав, ээж хоёр байхгүй, Тэхён ч жороолоод алга болж...

Би "БИ БОЛ ХААН!" гэрээрээ дүүрэн орилтол ардаас "Хатан гээч!" гэхэд нь би цочин арагш харвал Сүбин цагаан уут барьчихсан зогсож байв.

Би: Яах гэж ирсэн юм?

Сүбин "Аав танайд юм авчирсан. Оруулж өгөх гэсээр байгаад хэд хоночихлоо" гээд ууттай зүйлээ сунгахад нь би авч доторхыг нь хальт харчхаад буйдан дээр аваачиж тавилаа.

Сүбин: Чи хаачих гэж байгаа юм?

Би: Гадагшаа гарлаа.

Сүбин: Халтуурынхаа мөнгийг үрэх гэж байгаа юм уу?

Би: Яаж мэдсэн юм?

Сүбин: Наад бөгсний халаас чинь дэлбэрлээ!

Би: Тэгвэл Сүбинаа араас хар даа! Миний бөгс алим шиг тонтойж байна уу?

Тэгсэн Сүбин харж байснаа гэнэт цааш эргэн "Би ч ер нь гэр лүүгээ орлоо" гээд үүд рүү яваад өгөв.

Би: Хүүе ээ! Сүбинаа! СҮБИН!

Араас нь гутлаа углаад Сүбиний араас шатаар гүйн түүнийг хаалгаа хаахаас өмнө хаалганд жижигхэн завсар гаргаж амжлаа. Энэ муу чинь хөл хавччихаад улам татаад байх юм!

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now