Eight

1.1K 165 8
                                    

- Кан Жихён!

Нэрийг минь дуудхаар нь гараа өргөн "Энд!" гэж хэлтэл багш өөдөөс харан толгой дохиод үргэлжлүүлэн ирц авлаа. Сурагчын ширээнээс оюутны амьдрал руу ороод хэдийн хагас жилийн нүүр үдлээ. Амьдрал байдгаараа л байна. Тэхён Бусанд сурч байгаа бол Бомгюү бид хоёр Сөүлд нэг сургуульд сурч байгаа. Гэхдээ хоёр өөр мэргэжил болохоор хааяа л таардаг юм. Харин Сүбин гадаадын сургууль руу хүсэлт явуулаад хариугаа хүлээгээд байж байгаа гэсэн сураг байсан. Би их сургуультайгаа ойртоод байр түрээслэж байгаа болохоор заримдаа л амралтын өдөр Тэхён Бусанаас ирсэн үед гэртээ очдог. Тийм болоод ч Сүбинтэй таараад байдаггүй. Сүүлийн уулзалт нь тэр өдөр байж дээ...

Ахлах сургуулийн сургуулийн төгсөлтийн зугаалга

Сүбин: Би бүх насаараа хайрлах хайраараа Кан Жихёнийг худалдаж авмаар байна!

Би: Ю.юу?

Сүбин: Энэ зэрэгтээ байхад хүрэх үү?

Би сандран доош харан гараа оролдоод "Юу яриад байгаа юм? Бага тэнэгтээрэй" гэж арай ядан хэлж дуусхад цаад булангаас манай ангийнхан инээсээр гараад ирэв.

- Түүнийг итгэхгүй гэж хэлсэн биз дээ?

- Жихён угаасаа хатуу самар гээд байхад. Сүбин харин ёстой сайн жүжиглэдэг юм байна!

- Бооцоогоо өгөөрэй! Жихёнаа баярлалаа!

Би: Та нар?

- Чамайг юу гэж хэлэх нь үү гээд бид нар бооцоо тавьсан юм.

Би гайхсаар Сүбин рүү хартал тэр доошоо харчихсан зогсож байв. Надад ерөөсөө таалагдахгүй байна!

Би "Та нар намайг Сүбинд зөвшөөрсөн бол бас л адилхан ингэж гарч ирээд намайг шоолох байсан уу?" Гэхэд ангийнхан гэнэт чимээгүй болон бие биен рүүгээ харцгааж эхлэв.

Би: Та нарыг би ууг нь арай өөр хүмүүс гэж бодсон юмсан. Ялангуяа Чүэ Сүбин чамайг бүр өөрөөр боддог байж!

- Жихёнаа уурлаад байгаа юм уу?

Би "Уурлахаас илүү та нарт урам хугарч байна!" гэж хэлээд тэдний голуур гаран явтал цаана өрөөнийхөө гадаа Ёнжүн зогсож байснаа том, том алхалсаар миний зүг ирээд өмсөж байсан цамцаа өгөн "Далайн эрэг руу явцгаая. Наадхаа өмсчих" гэв.

Би ч дуугүй Ёнжүний цамцыг өмсөн түүнийг даган тэднээс холдлоо. Тэгээд Ёнжүн бид хоёр алхсаар далайн эргийн хажууд ирээд юу ч ярилгүй далай ширтэн зогсцгоолоо.

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now