13

1.2K 167 2
                                    

Би: Алив дагаад хэл. СОН БЭ~~~

Сүбин: Со~ Со, со...

Би: Болж байна. Хошуугаа ингэж байгаад СОННН!

Сүбин: Со, сон, сонн!

Би "Өө зүйтэй! Одоо амьсгаа аваад БЭЭЭ~ " гэтэл Сүбин хий дэмий өөдөөс ганц ч авиа гаргалгүй амаа ангалзуулаад байв. Тэгсэнээ гэнэт орилоод "АА! ЕРӨӨСӨӨ БОЛОХГҮЙ БАЙНА!" гээд уйлан дугараад ширээ дэрлээд хэвтчихлээ.

Би: Чи муу одоо яах гээд маяглаад байгаа юм? Би чиний дээд дамжаа болохоор намайг хүссэн хүсээгүй хүндэлж харьцах хэрэгтэй!

Сүбин "Амнаас алт унаж байгаа юм шиг санагдаад байна!" гэхээр нь дургүй хүрээд шуудхан цохиод авлаа. Энэ муутай ингээд сууж байх завтай хүн би ч биш л дээ. Сүбин гэж нэг юм гадаад явж чадахаа болиод манай сургуульд, бүр манай мэргэжлийн доод дамжаанд элсэж орсон. Тэгсэн золиг чинь миний бүжин болоод хуваарлагдчихсан. Яах вэ дээ? Дээд дамжаа нь шинэхэн бүжингүүдээ хувааж аваад сургуульд дастал нь харж ханддаг юм. Тэгсэн бөөр царайлчхаад миний бүжин болчихсон зогсож байгаа юм даа! Ууг нь нэг хөөрхөн охин дааж аваад Тэхёнтойгоо сугадалцуулаад өөрийнхөө бэр болгоод авья гэсэн санаа байсан юм. Би таалж байвал Тэхён таалж л таараа. Одоо тэгээд Сүбинийг өгөлтэй нь биш, би л өөрөө авахаас даа.

Би: Хичээлээ тараад хамт явах юм уу?

Сүбин: Манайх танайхаас эрт тарна. Гэхдээ хүлээж байя.

Би: Аа тэгээд баахан охидуудтай ангалзаад зогсож байдаг шүү!

Сүбин: Чи ч бас залуустай маяглаад л зогсож байдаг биз дээ?

Би: Тэд нар чинь намайг тоохгүй ээ!

Сүбин: Тэр охидууд ч бас намайг тоохгүй!

Би: Чи ерөөсөө охидыг мэдэхгүй байна! Яг л над шиг цаагуураа чамд санаархаад... Үгүй ээ, би ил санаархаж байгаа. Би ер нь тэгэхээр аюулгүй. Тэд нар л далд санаархаж байгаа болохоор аюултай.

Сүбин: Тийм үү?

Би: Тийм ээ, тийм.

Би "За, за. Би явлаа. Хаана хүлээж байгаагаа зурвас бичээрэй!" гээд цүнхээ үүрэн түүнийг орхиод явлаа.

...

Хичээл арай гэж нэг юм тартал гэнэт багш намайг түр үлдээж хэдэн ажил даалгав. Нээх их юм биш болохоор ганц цаг л шаардагдах байв. Тэгээд ангид ганцаараа сууж байснаас гээд Сүбин рүү ангид хүрээд ир гэж зурвас биччихээд юмаа хийгээд сууж байтал удаа ч үгүй ангийн хаалга дуугарав.

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now