Nine

1.1K 168 9
                                    

Тэдний гэрийн хаалгыг тогштол удсангүй Сүбин хаалга онгойлголд эвэртэй туулай харсан хүн шиг хараад байхаар нь савтай юмаа сунгаад "Ээж өгч байна" гэтэл ээрч муурсаар "Аан за" гээд авав. Тэгэхээр нь би шууд эргэж хараад шатаар дээш өгёөн байтал араас "Жи... Жихёнаа!" гэв.

Би: За?

Сүбин: Нөгөө... Тэхён ирсэн үү?

Би: Цагийн дараа ирэх байх.

Сүбин "Аан тийм үү?" гэхээр нь толгой дохиод шатаар дээш авирлаа. Тэхён байна уу ч гэх шиг. Үгүй ээ, сайн сууж байсан уу ч юм уу? Ирчихсэн юм уу ч юм уу тийм ээ? Надтай хэдэн үг сольж болно оо доо! Тэнэг амьтан!

Гэртээ орж ирээд ээжийн гарын үзүүрт зарагдаад гүйж байтал удалгүй Тэхён ирээд л ээжид дольдигоноод эхлэв. Энэ муу аягүй балиар заваан зальтай!

Тэхён: Бусаны их дэлгүүр хямдрал зарлаад аа! Ёстой шууд л ээж минь бодогдоод хэдэн хувцас авчихсан.

Тэгсэн ээж "Миний л хүү!" Гэснээ над руу цэхэлзэж энэ тэр! Айшш хоёр хүүхдээ ялгаж харьцаад байгаарай! Ёстой нэг.

Тэхён эхнээсээ ачаагаа задлаад л ээжид авчирсан юмаа өгөөд, аавын юмыг цааш нь тавиад бүр нөгөө төрөөгүй хүүхдэд бас баахан юм авчихсан байв.

Би: Надад юм байхгүй юм уу?

Тэхён: Аан нээрээ тийм. Юу гэж эгчдээ мартах вэ дээ?

Би ч зүрхэн дээрээ гараа тавин санаа алдаад "Тийм байлгүй дээ!" Гэтэл Тэхён ачаагаа ухаж байгаад хамгийн доороос нь нэг жижигхэн уут гаргаж ирэв.

Хүүеээ! Энэ аягүй чамин юм байх аа! Зүүлт үү? Ээмэг үү? Цаг юм болов уу? Арай үнэртэй ус юм биш биз дээ? Гэжд их юм бодоод задлаад үзсэн... хмм...

Би: Энэ юу юм?

Тэхён: Солонгос хэлээ мартчихсан юм уу?

Би: Ингээд л болоо юу?

Тэхён: Тийм ээ! Ёстой чамайг санаад л шууд авч байгаа юм чинь.

Би: Өдөөд байна уу?

Ээж: Чамд хэрэгтэй л юм авсан байна даг!

Тэхён: Тийм байгаа биз дээ?

Би "Чи муу нааш ир!" Гээд орилсоор түүн рүү ухасхийхэд Тэхён гэрээр дүүрэн орилоод л зугтаав. Бид хоёр ч хөөцөлдөж байгаад эцэст нь би барьж аваад Тэхёнийг доороо оруулан ам руу нь өнөөх оймсыг нь чихэх гээд үзэлцээд байж байтал хаалга дуугарсаар аав ороод ирэв.

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now